Wednesday, May 11, 2011

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай (бие даалт)


Монгол Улсын Их Сургууль
Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль

НСА-2



БИЕ ДААЛТГүйцэтгэсэн: Ц.Хонгорзул /................................................../
Шалгасан: Долгорсүрэн /.................................................../









2011 он
Агуулга
Ø  Оршил
Ø  Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ойлголт
Ø  Эх нярайн эрүүл мэнд
Ø  Үр хөндөлт
Ø  Гэр бүл төлөвлөлт
Ø  Нөхөн үржихүйн замын үрэвсэлт өвчнүүд
Ø  Дүгнэлт
Ø  Ашигласан материал



















Оршил
Улсын Их Хурлаар 2008 онд баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт”-д суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн 3 дахь хөтөлбөр, Эхийн эндэгдлийг бууруулах үндэсний стратеги зэрэг бодлогын баримт бичгүүдэд хөдөөгийн хүн амд, түүний дотор эх, нялхаст үзүүлэх  эрүүл мэндийн тусламжийн тогтолцоог боловсронгуй болгох, хүртээмж, чанарыг нь сайжруулахаар заасан билээ. 
Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх нярайн эндэгдэл, үр хөндөлт зэрэг нь тухайн улс орны хөгжилд ихээхэн нөлөөлж байдаг хүн амын эрүүл мэндийн хамгийн гол асуудал байдаг. Хүн ам зүй хичээлийн хүрээнд энэхүү асуудлын талаар энэ бие даалтад авч үзсэн болно.














Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ойлголт
            Нөхөн үржихүйн болон бэлгийн эрүүл мэнд нь хувь хүн, хосууд, гэр бүлийнхний бие бялдар, оюун санааны болоод нийгмийн сайн сайхан байдал, улс үндэстний нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндэс болдог.  1994 онд Египет улсын Кайр хотноо хуралдсан “Хүн ам ба хөгжил” Олон Улсын Бага хурлаар баталсан Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт  НҮЭМ-ийг дараах байдлаар тодорхойлсон байна.
НҮЭМ гэдэг нь хүний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо, түүний үйл ажиллагаа хэвийн байх төдийгүй, хүн бие махбодь, оюун санаа, нийгмийн талаар бүрэн төгс эрүүл саруул байх тухай ойлголт юм.  Эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүд нь сэтгэл ханамжтай  аюулгүй бэлгийн амьдралтай, нөхөн үржих чадвартай байх, хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ чөлөөтэй шийдэхэд тус болох гэр бүл төлөвлөлтийн аюулгүй, үр дүнтэй арга хэрэгсэл, мэдээллээр хангагдах, жирэмсний болон амаржих хугацаанд осол, аюулгүй байж, эрүүл хүүхэд төрүүлэх боломж бүрдүүлсэн эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүртэх боломжоор хангагдсан байх ёстой”.     ХАХОУБХ бүлэг VII, 7.2
Дээрхи тодорхойлолтоос харахад НҮЭМ нь эдийн засаг, нийгэм, соёл уламжлал, жендер, хүний эрх зэрэг олон  асуудлыг багтаасан маш өргөн хүрээтэй ойлголт юм. Тодорхойлолтын төгсгөлийн хэсэгт хувь хүмүүс болон хосуудын нөхөн үржихүйн эрхийг хэрхэн хангах тухай заажээ. 
НҮЭМ нь үр тогтох, жирэмлэх, төрөх үе, нярай, хүүхэд, өсвөр залуу үе, улмаар өтлөх хүртэлх эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн амьдралын бүхий л үеийг хамардаг. НҮЭМ гэсэн ойлголтод эх, нярайн эрүүл мэнд; гэр бүл төлөвлөлт;аюултай үр хөндөлтөөс сэргийлэх;  нөхөн үржихүйн замын үрэвсэлт өвчнүүд болон бэлгийн замаар дамжих халдвараас {ХДХВ/ДОХ-ыг оролцуулан} сэргийлэх, эмчлэх; бэлгийн эрүүл мэндийг дэмжих гэсэн таван үндсэн бүрэлдэхүүн хэсэг багтдаг[1].   
УИХ-аар 2004 онд шинэчлэн баталсан  “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-д НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний  чанарыг сайжруулах,  нөхөн үржихүйн эрхийг хангах орчныг бүрдүүлэх, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, түүний хүндрэлийг бууруулах, БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, эх нялхаст төрөөс нийгмийн халамж дэмжлэг үзүүлэх зэрэг олон чухал  чиглэлүүдийг заасан юм.
Эх нярайн эрүүл мэнд
Эхийн эрүүл мэндийн асуудлыг олон улсын хэмжээнд хүний эрхийн асуудал, эрүүл мэндийн тэгш бус байдлын илэрхийлэл гэдэг байр сууринаас авч үзэж байна. УИХ-аар 2008 онд баталсан “Монгол Улсын МХЗ-д суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д  эх, нялхсын эрүүл мэндийг сайжруулах, төрөлтийг дэмжих талаар хэд хэдэн тусгай заалтууд орсон. Мөн ЭМСМТ, Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, НҮЭМ-ийн Үндэсний 3 дахь хөтөлбөр (2007-2011), Эхийн эндэгдлийг бууруулах үндэсний стратеги (2001-2010)-д  эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах талаар тодорхой зорилго, зорилтууд, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан билээ.  
Монгол Улсад эх нялхсын эндэгдэл сүүлийн 15 жилийн хугацаанд буурч, 2008 оны байдлаар эхийн эндэгдэл 100,000 амьд төрөлтөнд  49.9,  нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 19,6 болсон нь 2015 он гэхэд эхийн эндэгдлийг 100000 амьд төрөлтөд 50, нялхсын эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 15 болгох  МХЗ-ыг хангах боломжтойг харуулж байна.  Гэвч эх, нярайн эндэгдлийн бууралт тогтвортой бус, бүс нутгаар болон эхийн нийгмийн байдлаар нилээд ялгаатай байна.  Тухайлбал, баруун бүс нутагт эхийн эндэгдэл бодит тоо болон 100,000 амьд төрөлтөд харьцуулсан түвшнээр хамгийн өндөр байна.  Иймд эхийн эндэгдлийн бүс нутгийн ялгааг багасгах, нярайн эндэгдлийг бууруулахад  анхаарлаа төвлөрүүлэх шаардлага тавигдаж байна. 







Монгол улсын эхийн эндэгдлийн харьцаа  /100000 амьд төрөлтөнд/


 






1990-2008 онд нялхсын эндэгдэл 3,3 дахин буурсан явцаас харахад 2015 онд МХЗ-д хүрэх боломжтой байна.
Шалгуур үзүүлэлт.
Үзүүлэлт
2009
2013
2015
Магадлах эх сурвалж
1.     
Эхийн эндэгдлийн түвшин /100000 амьд төрөлтөнд/
81,4
50,0
50,0
Эрүүл мэндийн статистик
үзүүлэлт
2.     
Перинатал эндэгдлийн түвшин /1000 амьд төрөлтөнд/
16,9
16,5
16,0
3.     
Нярайн эрт үеийн эндэгдлийн түвшин /1000 амьд төрөлтөнд/
10
10
10
4.     
Жирэмсний хугацаанд 6, түүнээс дээш удаа үзүүлсэн хувь
84,1
87
90
5.     
Жирэмсний эрт хяналтын хувь
83,2
87
90
6.     
Цус багадалтай жирэмсэн эмэгтэйн хувь
13%
10%

7.     
Амьгүй төрөлт 1000 төрөлтөнд
7.01
6.0
5.5
8.     
18 хүртэлх насны охидын төрөлтийн хувь
20 хүртэлх насны төрөлт 6,1


9.     
Гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн аргын хэрэглээ
53,2

55,0
10.  
Үр хөндөлтийн түвшин /1000 амьд төрөлтөнд/
183.3
160
150
11.  
Үр хөндөлт нөхөн үржихүйн насны 1000эмэгтэйд
15,3


12.  
Төрөх үеийн хүндрэлийн хувь
45,9%




Эхийн эндэгдэлд ядуурал,  жендерийн тэгш бус байдал, эхийн хоол хүнс, НҮЭМ-ийн мэдээлэл, тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, хамт олны  анхаарал халамж гэх мэт олон суурь  шалтгаан  нөлөөлдөг.  Монгол улсын хэмжээнд 2003-2007 онд эндсэн нийт 218 эхийн  нас баралтанд шууд хүргэсэн шалтгааныг авч үзвэл эрхтэн тогтолцооны эмгэг 31%, цус алдалт 25%, манас таталт 17%, үр хөндөлтийн хүндрэл 7%, үжил халдвар 5%, бусад шалтгаан 15%-ийг тус тус эзэлж байна[2].
Улсын хэмжээний нялхсын эндэгдлийн шалтгаанд бүтэлт 53,4%, халдвар 18,5%, төрөлхийн гажиг 15,6%-ийг эзэлж байна. Нялхсын эндэгдэлд перинаталь эндэгдлийн хувь өндөр байгаа бөгөөд 0-7 хоногтойд 43% нь эндэж байна.  Энэ нь нь эхийн эрүүл мэнд,  эсэн мэнд амаржихуйн тусламж үйлчилгээний  хүртээмж чанартай салшгүй холбоотой юм.   
Эх, нялхсын эндэгдэл, өвчин эмгэгийн дийлэнхи нь урьдчилан сэргийлэх боломжтой эмгэгүүд юм. Тухайлбал,  гэр бүл төлөвлөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх,  эх бүрийг ур чадвар бүхий мэргэжилтний хяналтад төрүүлэх, эх барихын яаралтай тусламжийг хожимдол гаргалгүй чанартай үзүүлснээр олон эх, нярайн амийг аврах боломжтой.
Хүн амын нягтрал нэг ам дөрвөлжин километр газар нутагт 1,7 хүн ногдож байгаа ба энэ үзүүлэлт аймаг, нийслэлээр ялгаатай байна. Тухайлбал Улаанбаатар хотод хүн амын нягтрал 228,0, Дархан-Уул аймагт 26,6, Орхон аймагт 102,4 байхад Өмнөговь аймагт 0,3, Говь-Алтай аймагт 0,4, Дорнод аймагт 0,6 байна[3]. 2008 оны байдлаар төрөлт нэмэгдэж ТНК 3,2 болсон.
2009-2010 оны зуд жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдэд хамгийн хүндээр нөлөөлж, эмэгтэйчүүд жингээ алдаж, эх, нярайд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл тасалджээ. Аймгийн нэгдсэн эмнэлгийн ачаалал зудны улмаас эрс нэмэгдсэн[4].
Баруун бүс нутаг нь Монгол улсын нийт газар нутгийн 26,5 хувийг эзэлж, хүн амын 20-иод хувь нь оршин суудаг, төвөөс алслагдсан, дэд бүтэц, тээвэр холбоо харилцаа харьцангуй сул хөгжсөн, байгаль цаг уур, эдийн засгийн байдал, шилжилт хөдөлгөөн, амьдрах нөхцөл, амьдралын хэв маяг, дадал хэвшилтэй холбоотойгоор тус бүс нутагт эх, хүүхдийн эндэгдэл харьцангуй өндөр байдаг.
Ядуурлын улмаас хүн ам ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд амьдарч чадахгүй байна. Ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ хотод 64 хувь, хөдөө орон нутагт 31 хувьтай байна[5].
Эхийн эндэгдлийн түвшинг бүсээр авч үзвэл харилцан адилгүй, зарим аймагт өндөр хэвээр байна. Баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан, хангайн бүсийн Баянхонгор, Орхон, Өвөрхангай аймгуудад эхийн эндэгдэл улсын дунджаас өндөр хэвээр байна[6].
Нялхсын эндэгдлийн түвшин бүс, аймгийн түвшинд мөн харилцан адилгүй байна. Увс, Завхан, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Өмнө-Говь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудад улсын дунджаас их байна. Ялангуяа жирэмсэн үеийн болон төрөлхийн гажиг хөгжлийн шалтгаант эндэгдэл эрс нэмэгдэж, 1998 оныхтой харьцуулахад жирэмсний эндэгдэл 27, төрөлхийн гаж хөгжлөөс үүдсэн эндэгдэл 12 хувиар тус тус нэмэгджээ.
 Монгол улс нь нөхөн үржихүйн эрүүл мэнд болон хүүхдэд ихээхэн анхаарал тавьдаг, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний тогтолцоотой орон юм.
Дэлхий даяар жил бүр таваас доош насны 10 сая орчим хүүхэд урьдчилан сэргийлж болох өвчнөөр, таван насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж амжилгүй нас барж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдээлж байна. Таваас доош насны хүүхдийн эндэгдлийг бууруулахыг Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ) “Мянганы хөгжлийн” зорилтуудынхаа дөрөвдүгээрт оруулж дэвшүүлсэн юм. Дундад зууны үед 1000 төрөлт тутамд 200-300 хүүхэд энддэг байсан гэж түүхчид үздэг. Түүнтэй харьцуулахад 20 дугаар зуунд бага насны хүүхдийн эндэгдэл эрс багассан хэдий ч цаашид сайжруулах зүйлс их байна гэж НҮБ үзэж байна. 2007 онд дэлхийн дунджаар 1000 төрөлтөнд 68 хүүхэд эндсэн гэж ДЭМБ мэдээлсэн. Тав хүртэл насны хүүхдийн эндэгдэл хамгийн их байгаа улсуудын жагсаалтыг ДЭМБ-аас 2007 онд гаргасан бөгөөд 1000 хүүхэд тутамд Сиерра Леонд 262, Афганистанд 257, Чадад 209, Нигерид 189 хүүхэд эндэж байна.

2010 онд АНУ-ын Тагнуулын төв газраас гаргасан дэлхийн 224 улс орон, тусгай бүсүүд дэх нэг хүртэл насны хүүхдийн эндэгдлийн тайланд 1000 хүүхдэд 38.56 нярай эндэж байсан гэсэн үзүүлэлтээр Монгол жагсаалтын сүүлээс 68 дугаарт бичигдсэн байна. Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд манай улс тав хүртэл насны хүүхдийн эндэгдлийг 2015 он гэхэд 1990 оныхоос гуравны хоёроор бууруулна гэсэн зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Дэлхийн хөгжилтэй орнуудад хүүхдэд тавьж байгаа эрүүл мэндийн анхаарал, халамжтай харьцуулбал цаашид хийх зүйл их байгаа нь ойлгомжтой.
АНУ-ын тайлангаар нэг хүртэл насны хүүхдийн эндэгдлээр Монако дэлхийд хамгийн багад тооцогдож байгаа бөгөөд 1000 хүүхдэд ноогдох эндэгдэл 1.78 байна. Түүний хойно шил дарж буй Сингапур 2.31, Швед 2.71, Япон 2.79, Хонг Конг 2.92, Франц 3.31, Герман 3.95, АНУ-д 6.14, Орос 10.32, Хятадад 16.51 (тав хүртэл насны хүүхдийн эндэгдэл 20.25) байна.

Эрүүл мэндийн яамны мэдээгээр улсын хэмжээнд энэ оны эхний улиралд 15826 эх амаржсан нь  өмнөх оны мөн үеийнхээс 997 эхээр буурсан үзүүлэлт байна. Төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 15881 болж, 994 хүүхдээр буурчээ.  Улсын хэмжээгээр энэ оны эхний улиралд нэг хүртэлх насандаа 285 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 98 хүүхдээр, 1-5 хүртэлх насны 61 хүүхэд эндэж, 40 хүүхдээр буурсан байна.
Эх нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байдал
Жирэмсний хяналтанд нийт төрсөн эхчүүдийн 99,5 хувь хамрагдаж байгаа бөгөөд хяналтанд орсон голч хугацаа 2008 онд 2,9 сар байна.
Жирэмсний хяналтанд байгаа эмэгтэйчүүдийн цус, шээсний шинжилгээнд- 80%, хэт авианы ба үтрээний наацын шинжилгээнд-75%, ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд-68%, тэмбүүгийн сорилд- 66% тус тус хамрагджээ. Эмнэлгийн мэргэжилтний тусламж авч төрсөн төрөлт нэмэгдэж 2009 онд 99%-д хүрсэн бөгөөд гэрийн төрөлт 1,7% байна.
Эмнэлгийн яаралтай тусламжийг хүлээн авах дундаж хугацаа 2008 оны судалгаагаар хотод 75,3 хором, хөдөөд 138,9 хором байгаа бөгөөд утсаар дуудлага дуудах хувь хотод 96% байхад хөдөөд 34,7% байна. Хөдөө орон нутагт эмнэлгийн яаралтай дуудлагыг 38,8% нь машин, мотоциклаар, 6,5% ердийн хөсгөөр, 19,9% явганаар дуудаж байна.
Жирэмсний хяналтанд хамрагдсан эмэгтэйчүүдээс ХДХВ-ийн шинжилгээнд 68 хувь нь хамрагдаж[7], төрсний дараах идэвхитэй эргэлт 2009 онд 84.2 хувь байна.
Нийт эмэгтэйчүүдийн 45%, гэр бүлтэй эмэгтэйчүүдийн 55% нь жирэмслэхээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэж байгаа бөгөөд уг аргыг хэрэглэж буй эмэгтэйчүүдийн 66% нь ямар нэгэн зардал гаргахгүйгээр уг аргыг хэрэглэж байна.
Жирэмсэн үедээ төмрийн бэлдмэл хэрэглэсэн эмэгтэйчүүдийн 70,7 хувь нь жирэмсний сүүлийн саруудад хэрэглэсэн байна.Төрсний дараах эх, нярайн гэрийн эргэлт 62 хувьтай байна   
Гэр бүл төлөвлөлт
Гэр бүлүүд тогтвортой байх тусам эдийн засаг болон нийгмийнхээ хөгжлийг хур­дас­­гаж өгдөг байна. Харам­салтай нь манай улсад сүүлийн 20 жилд гэр бүл салалт нэ­мэгдэх хандлагатай болсон нь хөгжлийг тэр хэрээр хойш чангааж буй юм. Энэ нь нийг­мийн өөрчлөлтөөс гадна амьдралын олон бэрхшээлээс үүдэн гэр бүлийн ариун нандин харилцаа, монгол ёс заншил алдагдах болсонтой холбоотой аж. Мөн гэр бү­лийн харилцаа, үүрэг ха­риуц­­лага, үнэ цэнийн талаар ухамсарлахгүйгээр залуучууд гэр бүл зохиох, хамт амьдрах нь ихэссэн тухай судлаач Т.Намжил хэлсэн. Монгол Улс өнгөрсөн оны байдлаар 700 гаруй мянган өрхтэй, нэг нь дунджаар 2-4 гишүүнтэй гэсэн тоо байна. 1989-2000 оны хооронд гэр бүл цуцлалт хоёр дахин нэмэгджээ. Тухайлбал 2008-2009 оны байдлаар гэр бүл цуцлалт өмнөх оныхоос 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг зарим судлаач төрөөс тарааж байсан 500 мянган төгрөгтэй холбон тайл­барлаж буй юм. Учир нь 2006, 2007 оны үед шинээр гэр бүл болсон хүмүүст 500 мянган төгрөг өгч байхад гэр­лэлт 19 коэффициент бо­лон өсчээ. Энэ хувь өмнөх онд 9.3 байсан байна. Ерөнхийдөө манай улсад жилд ойролцоогоор 1500 гаруй өрх гэрлэлтээ цуцлуулдаг бай­на. 1990-ээд оноос хойш салсан гэр бүлийн 70 орчим хувь нь 0-15 насны хүүхэдтэй байжээ. Түүнчлэн 1990 онтой харьцуулахад өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо дөрөв дахин нэмэгдсэн байна.
Гэр бүл салалтаас хүүхэд хамгийн их хохирдог
Төрийн бус байгууллагаас хийсэн судалгаагаар салж буй гэр бүлийн 54 хувь нь ит­гэл алдарсан, үлдсэн хувь нь санхүүгийн бэрхшээлтэй, мөн хүчирхийлэлд өртсөн тул салсан хэмээн хэлсэн байна. Гэр бүл салалтаас хамгийн их хохирч үлддэг нь хүүхэд юм. Жилд ойролцоогоор 1500 гаруй  гэр бүл салдаг гэж дээр дурдсан, тэд­ний 70 хувь  нь хүүхэдтэй гэ­вэл жил бүр 1000 гаруй хүүхэд өнчрөл хагацлыг үзэж байна. Энэ байдал хүүхдийн хүмүүжил, сурлагын ча­­нар зэрэгт нөлөөлдөг аж. Хүүх­дэд гэр бүл салалт хэр­хэн нөлөөлдгийг АНУ-ын эр­дэм­тэн Черлин судлаж үзээд дараах үр дүнд хүрсэн аж.
Юуны өмнө гэр бүл салалт хүүхдийн ёс суртахуунд маш хурц, хүндээр нөлөөлдөг бай­на. Энэ үед бага насны хүүхэд ямар нэг аймшгийг мэдэрч, өөртөө үл итгэх болж, үүнд өөрийгөө буруутай хэмээн яллаж эхэлдэг аж. Харин өсвөр насныхан цочрол, бу­химд­лаа шууд илэрхийлдэг байна. Зарим хүүхэд гэр бүл салснаас хойш таван жил бо­лон түүнээс ч урт хугацаанд өөрийгөө аз жаргалгүй, хаягд­сан, ганцаардмал хүн хэмээн мэдэрч шаналдаг байна. Ихэнх хүүхэд 1-2 жилийн да­раа сая тайтгарч, хэвийн байдалдаа ордог аж. Нөгөө талаас хүүхэд орон гэрээ орхих, архи тамхи хэрэглэн буруу замаар орох, сургууль завсардах шалтгаан болдог байна.
Нөгөөтэйгүүр, ээжүүд ихэвч­лэн хүүхдээ авснаар өрх толгойлж хатуу бэрхийг туулдаг байна. Жишээлбэл, шүүхээр гэр бүлийг цуцлах­даа ихэвчлэн эцэгт нь хүүх­дийн тэтгэвэр тогтоож, эхэд нь хүүхдийн асаргааны үүр­гийг хүлээлгэдэг аж. Гэвч энэхүү хуулийн заалт өнөө­дөр амьдралд тэр бүр бие­лэгдэхгүй байна. Тий­мээс өрх толгойлсон эмэг­тэйчүүд санхүүгийн да­рамтад орж, амьжиргаагаа арай ядан залгуулдаг байна. Харин төрөөс тэдгээр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг ший­дэхийн тулд ихээхэн хэм­жээний хөрөнгө төсөвлөх зэр­гээр гэр бүл салалт нийг­мийн бүх түвшинд хор хөнөөл учруулдаг аж.

















Дүгнэлт



























Ашигласан материал
1.    Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа” 2008 он
2.    Улс орны байдлын тойм үнэлгээ” 2010 он
3.    Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2010-2014 онд хөгжүүлэх бодлого
4.    Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзүүлэлт” 2009
5.    “Эхийн эндэгдлийг буурулах асуудалд” баруун бүсийн эх нярайн эрүүл мэнд бага хурлын тайлан, Б. Жав  2008 он
6.    “Эх нярайн эрүүл мэндийн стратеги” 2011-2015 он







[2] Б. Жав, Эхийн эндэгдлийг буурулах асуудалд, Баруун бүсийн эх нярайн эрүүл мэнд бага хурлын тайлан, 2008
[3] НҮЭМ-ийн судалгаа, 2008, хуудас 36
[4] Улс орны байдлын тойм үнэлгээ, 2010
[5] Монгол улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хөтөлбөр 2007-2011, Дунд хугацааны тодотголын тайлангийн илтгэл, 2009, хуудас- 21
[6] Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, 2009, хуудас-54
[7] Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, Үндэсний гурав дахь илтгэл, 2009, хуудас 54

No comments:

Post a Comment