Wednesday, May 11, 2011

Microsoft office word program (бие даалт)



Сэдэв: Microsoft office word program
Computer гэж чухам юу вэ?
Үүсэл хөгжлийн тухайд нь:
Компьютерийг анх 1940-аад оны үеэс үүсэлтэй гэж үздэг. Computer гэдэг нь монголоор тооцоолох гэсэн утгатай үг юм. Компьютер нь тодорхой мэдээллийг боловсруулж үр дүнд нь чанарын өөр утга агуулга бүхий илүү баяжмал мэдээлэл гаргадаг. Орчин үед Компьютер нь мэдээллийн болон тооцоолох бүх хэрэгслийн үүргийг гүйцэтгэж байна. Хүмүүсийн голлон хэрэглэж байгаа Комьпютерүүдээс дурдвал:
-Desktop (тасалгааны зориулалттай)
-Laptor буюу Notebook (зөөврийн зориулалттай). Эдгээр Компьютерийг personal computer гэж нэрлэдэг. Компьютер нь хөгжлийнхөө явцад шинжлэх ухаан техниКийн ололтоос хамаарч:
 I үе (1950-1958 он) Энэ үеийн машины үндсэн элэмент нь элеКтрон ламп байсан бөгөөд овор ихтэй байжээ. Дээд төвшний хэл, үйлдлийн системийн талаар зөвхөн зарим нэг санаа үүсэх төдий байв.
II үе (1958-1963 он) Энэ үеийн машины үндсэн элемент нь транзистор, диод мэтийн хагас дамжуулагч элемент болсон бөгөөд овор хэмжээ нь урьд өмнөх үеэсээ ихээхэн багассан. Мөн соронзон туузыг хэрэглэх болсон байна.
III үе (1964-1969 он) Энэ үеийн машины үндсэн элемент нь интеграл схем болсон ба программ хангамжийн хувьд нилээд боловсронгуй болсон байна.
IV үе (1970-1990 он) Энэ үеийн машины үндсэн элемент нь миКросхем болсон ба овор хэмжээ нь багассан. Ялангуяа программ хангамжийн хувьд ихээхэн хөгжсөн.
V үе (1990- одоо хүртэл) Энэ үеийн машинууд нь Pentium процессортой, мэдээллийг боловсруулах хурд болон санах ойн хэмжээ нь өндөр түвшинд хүрсэн.



1.      Microsoft Word program-ийн тухай
Компьютерийн хэрэглээнд хамгийн тэргүүн эгнээнд явдаг програм бол яахын аргагүй Microsoft Office билээ. Энгийн компьютер хэрэглэгчээс мэргэжлийн түвшний хүмүүс хүртэл тодорхой хэмжээгээр Microsoft Office программыг ашигладаг.
Microsoft Word програм нь бичиг баримт боловсруулдаг  орчин үеийн боловсронгуй хүчирхэг хэрэгсэл болтлоо хөгжиж Word processor гэж нэрлэгдэх болсон ба Microsoft фирмийн зохион бүтээсэн хэрэглээний программын бүл /Office/-н бүлд багтдаг чухал програм юм. Microsoft Word нь текст мэдээллийг боловсруулахад хамгийн тохиромжтой боловч тоон мэдээллийг боловсруулахад төдийлөн тохиромжтой биш юм.


Word програм нь текстийг үсгийнхээ хэлбэр, хэмжээг янз бүрээр тохируулан бичих,  чимэглэх,  байршлыг өөрчлөх, дотор нь хүснэгт оруулж боловсруулах, зураг дүрс, тусгай тэмдэгт оруулах  зэрэг  маш өргөн боломжуудтай.   

Иймд Word программаар боловсруулж байгаа баримт нь өмнөх программуудын боловсруулж байгаа  "Бичиг"-ээс чанарын эрс ялгаатай болсон учир "Бичиг баримт"- буюу Document гэсэн шинэ нэр томъёо хэрэглэх болсон. Ийм учраас Word програмыг монголчилбол Бичиг баримт боловсруулах программ гэж нэрлэх болсон.

Microsoft Office систем нь өөртөө серверүүд, төрөл бүрийн үйлчилгээ, шилдэг хэрэгсэл хүчирхэг програмуудыг агуулсан . Microsoft Office нь сүүлийн үеийн шилдэг програмын цогц юм. Шинэ хувилбар нь олон төрлийн нэмэлт үйлчилгээтэй, хамгийн боловсронгуй удирдлагын систем юм. Энэ системийг ашиглан мэдээлэлийг боловсруулах, хамтран ажиллах, үйл ажиллагаагаа удирдах, ажлын бүтээмжээ дээшлүүлэх боломжтой.

Бичиг баримтын үндсэн ойлголт: Word  програмаар боловсруулах бичиг баримт нь зүйлүүдээс, зүйл нь өгүүлбэрүүдээс, өгүүлбэр нь үгнүүдээс тогтоно. ªмнөх хувилбаруудаас ялгаатай нь бичиг баримт гэж хэлэгдэх болсон бөгөөд энэ нь бичиг баримтыг хүссэн хэмжээгээр төгс боловсруулдаг болсонтой холбоотой. Document гэж нэрлэдэг.
Бичиг эхлэн бичих буюу Word program-ыг ажиллуулж эхлэх:
Start – all program- Microsoft office- Microsoft office word 2007 гэсэн дарааллаар Команд өгсөн тохиолдолд энэ програмыг нээж ажиллуулах боломжтой болно.







1. Бичиж эхлэх баримт нь хоосон /нэг ч тэмдэгт бичигдээгүй/ баримт байвал тохиромжтой.
2. Font-фонд хэрэглүүрээс бичих үсгийн фондоо /жишээлбэл англи-Монголоор бичигддэг Arial гэх мэт / сонгох,
3. Font size-үсгийн хэмжээ хэрэглүүрээс үсгийн хэмжээг сонгоно.
4. Гарны  товчийг Монголоор бичих бол монгол, англиар бичих бол англи үсгийн горимд  шилжүүлнэ.
5. Эдгээр Командын дараагаар өөрийн бэлтгэх бичиг баримтаа оруулж, өөр бусад хэрэглэгдэхүүн Командыг оруулж болно. Зураг, теКст , диаграмм гэх мэт…

Бидний Microsoft Word program-ийн хамгийн өргөн хэрэглэдэг хувилбар бол 2007 программ нь юм. Тийм ч учраас бие даалтынхаа тулгуур, жишээ болгож Microsoft Word2007  программыг түлхүү ашигласан болно.













Office багцын шинэ хувилбар болох Microsoft Office 2007 систем нь 2007 оны 1 сарын 30нд анх албан ёсоор худалдаанд гарч байжээ.  Анх 1997 онд Office-ийн эхний хувилбар гарч үүнээс хойш 2000, ХР, 2003 гэх мэтээр хувилбарууд нэмэгдэн
 шинэчлэгдэж байсан. Гэвч эдгээр хувилбаруудын өмнөх хувилбараас ялгагдах ялгаа тун бага байдаг байсан. Харин 2007 программ гарснаараа өмнөх хувилбруудаас арай шинэлэг, содон өөрчлөлтийг агуулсан юм.


Microsoft Office  Word- 2007 програмд гарсан томоохон өөрчлөлтүүд:

1.      Хамгийн чухал өөрчлөлт нь интерфейс буюу бидний танил цонх, цэс зэрэг нь бүхлээрээ өөрчлөгдсөн. Уламжлалт саарал өнгийн цэснүүдийг орчин үеийн техник технологийн харагдуулах “тууз” хэлбэрээр өөрчилсөн.
“Тууз” хэмээх ойлголт нь tab-уудын цувралууд бөгөөд командуудыг төстэй байдлаар нь багцлан ил гаргажээ. Энэ нь ямар нэгэн Командыг эрж хайлгүйгээр Tab ашиглан хялбархан шйидэх болсон юм.

2. Live Preview – буюу Бодитоор харах гэсэн технологийг нэвтрүүлсэн. Та хүссэн ямар нэгэн өөрчлөлт нэмэлтийг хулганаараа очих энгийн аргаар хуудсан дээр хэрхэн харагдахыг харж туршиж болно. Энэ нь өөрчлөлтөө оруулчхаад хэрвээ таалагдахгүй бол буцааж устгах боломжтой болсон,
3. XML-д суурилсан файл үүсгэх нь бас нэгэн томоохон өөрчлөлт юм. Энэ нь хуучин үүсгэдэг байсан өргөтгөлийн нэрэн дээр  Х үсэг залган хадгалж болно гэсэн үг юм. Энгийнээр doc гэхийн оронд docx гэж хадгална гэсэн үг. Ингэж XML  форматаар хадгалах нь хэн дуртай нь түүнийг нээх, засварлах боломжтой болжээ.
4. Administrative installation image- Administrative installation зургууд нь дотоод install шаардана. Учир нь эдгээр зургуудыг нэтээс татаж харуулахад хүндрэлтэй байдаг. Тиймээс дотоод эх үүсвэрийг шаардахаар тохируулжээ.
5. Document-ийн амьдралын хугацаа- Office 2003 дээр хэрэглэгч сервер дээрх файлыг ачаалах үед шууд тэнд байгаагаар нь ажилладаг байсан харин 2007 дээр бол өөр дээрээ түр зуур хуулаад эндээ ажилладгаар тохируулжээ.
6. Office-ын Recovery буюу нөхөн сэргээх програм суухаа больжээ. Харин 2007 нь өөрөө автоматаар ажиллахаа больсон програмыг илрүүлэх бөгөөд түүний баримтыг  нөхөн сэргээх арга хэмжээг авдаг болсон байна.




1.      Title bar –  нээлттэй ажиллаж байгаа  файлын нэр
2.      Microsoft Office Button– Word 2007 цонхны зүүн дээд буланд Microsoft Office –ийн товчлуур байгаа. Та уг товчин дээр дарахад үндсэн цэс харагдана. Та уг цэсийг хэрэглэснээр файл үүсгэх, файл нээх, файл хадгалах хэвлэх болон бусад хэрэгцээт ажлуудыг хийж чадна. Жишээ нь:
 Button - Save as  Командын дагуу өөрийн бэлтгэсэн бичиг баримтаа яаж хадгалах төрлөө сонгоно.






Microsoft word 2003, Microsoft word 2007 programm-уудын ялгаа

1.      Word 2007-ийн Printing нь Word 2003-аас маш хялбар болсон.
Та Printing командыг сонгосны дараа ‘Print’, ‘Quick Print’, and ‘Print Preview’  гэсэн 3 сонголтоос сонголтоо хийнэ.
Ямар ялгаатай вэ? Print, Quick Print, and Print Preview?
n  Print нь Word 2003 дээр байдаг Print команд л юм. Print сонголтыг хийсний дараа дэлгэцэн дээр the print dialog box- гарч ирэх ба энд та printer-ээ сонгох, хэдэн хувь хэвлэхээ сонгох мөн аль хуудсыг хэвлэхийг хүсч байгаагаа зааж өгнө.  Та дээрх үйлдлүүдийг хийсний дараа OK дарна, ингээд Word нь таны баримтыг printer-лүү илгээнэ.
n  Quick Print –нь баримтыг нэг хувь сонголттой байгаа printer-лүү илгээж хэвлэнэ.
n  Print Preview –нь дэлгэцэнд таны баримт хэвлэсний дараа яаж харагдахыг харуулна. Хэрвээ таны баримт албаны буюу дээд түвшиний байхыг та хүсч байгаа бол Print preview  нь хамгийн сайн сонголт юм.

The Text Area2003.gif


Хэдийгээр энэ 2 Word хоорондоо өөр харагдаж, хэрэглэгчтэй харилцах хэсэг нь ялгаатай байгаа боловч үндсэн функцүүд нь хэвээрээ, зөвхөн функц, командын байрлах хэсэг нь өөрчлөгдсөн юм.





                                                            Microsoft Office-ийн дараагийн товчлуур бол Quick Access toolbar буюу хурдан хандалтын хэрэгсэл юм. Анхдагч утга нь Хадгалах, Буцаах, Эргэж буцаах гэсэн хэрэгслүүд байдаг. 
                                      


HOME Цэс
1.      Clipboard – хуулах, зөөх, наах
2.      Font – техтийн хэлбэржүүлэлт
3.      Paragraph – мөр хоорондын зайн тохиргоо
4.      Styles – техтийн бэлэн хэлбэржүүлэлт
5.      Editing – хайх, засах гэсэн үндсэн 5 бүлгүүдтэй бөгөөд та өөрийн баримтынхаа текстэн мэдээллийн хэсгийг засварлахад хэрэглэнэ. Жишээлбэл үсгийн фонд сонгох, мөр хоорондын зайг тохируулах, мөрийг дугаарлах гэх мэт командуудыг бүлэглэн оруулжээ.




INSERT
n  Insert хэсгээс та өөрийн хийж буй хүснэгтэндээ зураг, Word-ын өөрийн бэлэн зураг, дүрс, хэлбэртэй текст, тэмдэгтүүд болон графикыг 2 юмуу 3 хэмжээстээр хүссэн хэлбэрээрээ байгуулж болох ба өөр програмыг объект байдлаар дуудаж оруулж ирж болно.
ªөрийн бэлтгэсэн бичиг баримтандаа зураг, дүрс, диаграмм, граôиК  оруулахыг хүсвэл энэ Командын дагуу ажиллах хэрэгтэй.http://t1.gstatic.com/images?q=tbn:ANd9GcSls9PFaIwbjrdVpWLU_fcxfFr4I_5hJJpBvnVoCEy3ld8PFW4HVghttp://t1.gstatic.com/images?q=tbn:ANd9GcSls9PFaIwbjrdVpWLU_fcxfFr4I_5hJJpBvnVoCEy3ld8PFW4HVg

Page layout
n  Энэ хэсэг нь хуудасны тохиргоо хийх, баримтанд бэлэн загвар, өнгө өгөх зориулалттай.
Жишээлбэл: Үндсэн хуудасны тохиргоо хийхээс гадна хуудас тамгалах, өнгө өгөх, баримтанд хүрээ оруулах г.м командууд байрлана.

REFERENCES
Table of Contents - номны гарчиг хийх
Footnotes – үгний утга тайлбарлах
Captions - гарчиглалтан дээр засвар хийх



REVIEW
Proofing - энэ хэсэг нь анли хэлний алдаа засна
CommentsFile-д тайлбар оруулах
Track - энэ хэсгийг идвэхжүүлснээр таны file-д хүн засвар хийсэн нь харагдана.
Changes - хийсэн өөрчлөлтийг идэвхжүүлэх болон үгүйсгэх
Compare - энэ хэсэг нь file-уудад харьцуулалт хийх
Protect – файлыг цоожлох
            View хэсэг
Дэлгэцний харагдах хэлбэрийг өөрчлөнө.

            Add-Ins хэсэг
Word2007 –тай хавсарч ажиллаж болох програмууд харагдана. Жич: хөрвүүлэлт







Top of Form
zipkeys500
Компьютерын keyboard ийн дээд хэсэгт байрлах F1-F12 гэсэн товчлууруудыг Function key хэмээн нэрлэдэг ба эдгээр үйлдлийн түлхүүрүүд нь таны компьютерийн хэрэглээнд өдөр бүр хэрэглэгддэг гэж болно. Эдгээр түлхүүрүүд нь ихэнхдээ бусад товчлууруудтай хамт хэрэглэгддэг. Жишээ нь  CTRL , ALT , Shift товчлуурууд.
Тэгвэл одоо та F1-F12 гэсэн товчлууруудын хэрэглээ хийгээд онцлог талыг нь  мэдсэнээр компьютерийнхээ хэрэглээнд өргөнөөр ашиглаж болох ба таны ажлыг хөнгөвчилөх болно.

F1- F1 нь ихэнхдээ танд Help menu буюу туслах цэсийг гаргаж өгдөг. Жишээ нь та Microsoft Word дээр ажиллаж байлаа гэхэд F1 товчлуурыг дарах үед Microsoft Word ийн туслах цэс автоматаар гарч ирэх болно. Тэгэхээр та заавал хулганаараа туслах цэсийг гаргаж ирэх хэрэггүй болно гэсэн үг юм.
Мөн Windows desktop, Windows Explorer нээлттэй байх үед та F1 дээр дарах аваас Windows ийн туслах цэс гарч ирнэ.
F2
Та Windows дээр ажиллаж байх үедээ F2 ийг ямар нэг юмыг дахин нэрлэх буюу нэрийг нь солих үедээ ашиглаж болно. Үүнийг Windows дээр Rename гэж нэрлэдэг. Тэгэхээр та F2 ийг ашиглаад сурчих аваас ямар нэг file, folder ыхоо нэрийг солихын тулд заавал хулганыхаа баруун талд дарж rename хийх хэрэггүй болно гэсэн үг.
F3- windows дээр ажиллаж байх үедээ хайлт хийх хэрэгтэй болох юм бол заавал search дарахгүйгээр F3 товчлуурыг дарахад л болоо.
F4 F4 товчийг Alt товчлууртай хамт дарахад ажиллажэ басйан цонх хаагдах болно.
F5- refresh түлхүүр буюу засах, шинэчлэх зориулалттай юм.
F6- F6 нь курсорыг программын бүтэцтэй холбож байдаг. Жишээ нь та энэ товчлуураар нэг нүүрээс нөгөө нүүрлүү шилжиж болдог.
F7- ашиглаж буй прогаммд чинь F7 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүд рүү нь орж харж болно.
F8- компьютэр Safe Mode оор асах болно. Энэ нь компьютерийг асуудалтай буюу алдаатай байгаа үед асаах нөхцөл юм.
F9- F9 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F9 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл та Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүдрүү нь орж харж болно.
F10- F10 нь олон программууд дээр menu bar буюу цэсийг гаргаж ирэхэд ашиглагддаг. Та F10 ийг цэсийг идэвхжүүлэхдээ ашигладаг ба харин бусад товчлууруудаар цэс дотор үйлдэл хийдэг.  F10 ийг дарж байхдаа мөн Shift товчлуурыг хамт дарах юм бол shortcut menu гарч ирэх буюу Шууд хүргэх линкүүдийг гаргаж ирнэ.
F11-  нүүр том хэмжээгээр буюу дэлгэц дүүрэн байдлаар гарч ирнэ(Full screen mode).  дэлгэцээ буцаад хэвийн байдалд нь оруулмаар байвал дахин F11 дээр дарахад болно.
F12- Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүр лүү орж ажиллуулж болох эсэхээ харна.


Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай (бие даалт)


Монгол Улсын Их Сургууль
Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль

НСА-2



БИЕ ДААЛТГүйцэтгэсэн: Ц.Хонгорзул /................................................../
Шалгасан: Долгорсүрэн /.................................................../









2011 он
Агуулга
Ø  Оршил
Ø  Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ойлголт
Ø  Эх нярайн эрүүл мэнд
Ø  Үр хөндөлт
Ø  Гэр бүл төлөвлөлт
Ø  Нөхөн үржихүйн замын үрэвсэлт өвчнүүд
Ø  Дүгнэлт
Ø  Ашигласан материал



















Оршил
Улсын Их Хурлаар 2008 онд баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт”-д суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн 3 дахь хөтөлбөр, Эхийн эндэгдлийг бууруулах үндэсний стратеги зэрэг бодлогын баримт бичгүүдэд хөдөөгийн хүн амд, түүний дотор эх, нялхаст үзүүлэх  эрүүл мэндийн тусламжийн тогтолцоог боловсронгуй болгох, хүртээмж, чанарыг нь сайжруулахаар заасан билээ. 
Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх нярайн эндэгдэл, үр хөндөлт зэрэг нь тухайн улс орны хөгжилд ихээхэн нөлөөлж байдаг хүн амын эрүүл мэндийн хамгийн гол асуудал байдаг. Хүн ам зүй хичээлийн хүрээнд энэхүү асуудлын талаар энэ бие даалтад авч үзсэн болно.














Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ойлголт
            Нөхөн үржихүйн болон бэлгийн эрүүл мэнд нь хувь хүн, хосууд, гэр бүлийнхний бие бялдар, оюун санааны болоод нийгмийн сайн сайхан байдал, улс үндэстний нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндэс болдог.  1994 онд Египет улсын Кайр хотноо хуралдсан “Хүн ам ба хөгжил” Олон Улсын Бага хурлаар баталсан Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт  НҮЭМ-ийг дараах байдлаар тодорхойлсон байна.
НҮЭМ гэдэг нь хүний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо, түүний үйл ажиллагаа хэвийн байх төдийгүй, хүн бие махбодь, оюун санаа, нийгмийн талаар бүрэн төгс эрүүл саруул байх тухай ойлголт юм.  Эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүд нь сэтгэл ханамжтай  аюулгүй бэлгийн амьдралтай, нөхөн үржих чадвартай байх, хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ чөлөөтэй шийдэхэд тус болох гэр бүл төлөвлөлтийн аюулгүй, үр дүнтэй арга хэрэгсэл, мэдээллээр хангагдах, жирэмсний болон амаржих хугацаанд осол, аюулгүй байж, эрүүл хүүхэд төрүүлэх боломж бүрдүүлсэн эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүртэх боломжоор хангагдсан байх ёстой”.     ХАХОУБХ бүлэг VII, 7.2
Дээрхи тодорхойлолтоос харахад НҮЭМ нь эдийн засаг, нийгэм, соёл уламжлал, жендер, хүний эрх зэрэг олон  асуудлыг багтаасан маш өргөн хүрээтэй ойлголт юм. Тодорхойлолтын төгсгөлийн хэсэгт хувь хүмүүс болон хосуудын нөхөн үржихүйн эрхийг хэрхэн хангах тухай заажээ. 
НҮЭМ нь үр тогтох, жирэмлэх, төрөх үе, нярай, хүүхэд, өсвөр залуу үе, улмаар өтлөх хүртэлх эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн амьдралын бүхий л үеийг хамардаг. НҮЭМ гэсэн ойлголтод эх, нярайн эрүүл мэнд; гэр бүл төлөвлөлт;аюултай үр хөндөлтөөс сэргийлэх;  нөхөн үржихүйн замын үрэвсэлт өвчнүүд болон бэлгийн замаар дамжих халдвараас {ХДХВ/ДОХ-ыг оролцуулан} сэргийлэх, эмчлэх; бэлгийн эрүүл мэндийг дэмжих гэсэн таван үндсэн бүрэлдэхүүн хэсэг багтдаг[1].   
УИХ-аар 2004 онд шинэчлэн баталсан  “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-д НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний  чанарыг сайжруулах,  нөхөн үржихүйн эрхийг хангах орчныг бүрдүүлэх, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, түүний хүндрэлийг бууруулах, БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, эх нялхаст төрөөс нийгмийн халамж дэмжлэг үзүүлэх зэрэг олон чухал  чиглэлүүдийг заасан юм.
Эх нярайн эрүүл мэнд
Эхийн эрүүл мэндийн асуудлыг олон улсын хэмжээнд хүний эрхийн асуудал, эрүүл мэндийн тэгш бус байдлын илэрхийлэл гэдэг байр сууринаас авч үзэж байна. УИХ-аар 2008 онд баталсан “Монгол Улсын МХЗ-д суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д  эх, нялхсын эрүүл мэндийг сайжруулах, төрөлтийг дэмжих талаар хэд хэдэн тусгай заалтууд орсон. Мөн ЭМСМТ, Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, НҮЭМ-ийн Үндэсний 3 дахь хөтөлбөр (2007-2011), Эхийн эндэгдлийг бууруулах үндэсний стратеги (2001-2010)-д  эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах талаар тодорхой зорилго, зорилтууд, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан билээ.  
Монгол Улсад эх нялхсын эндэгдэл сүүлийн 15 жилийн хугацаанд буурч, 2008 оны байдлаар эхийн эндэгдэл 100,000 амьд төрөлтөнд  49.9,  нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 19,6 болсон нь 2015 он гэхэд эхийн эндэгдлийг 100000 амьд төрөлтөд 50, нялхсын эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 15 болгох  МХЗ-ыг хангах боломжтойг харуулж байна.  Гэвч эх, нярайн эндэгдлийн бууралт тогтвортой бус, бүс нутгаар болон эхийн нийгмийн байдлаар нилээд ялгаатай байна.  Тухайлбал, баруун бүс нутагт эхийн эндэгдэл бодит тоо болон 100,000 амьд төрөлтөд харьцуулсан түвшнээр хамгийн өндөр байна.  Иймд эхийн эндэгдлийн бүс нутгийн ялгааг багасгах, нярайн эндэгдлийг бууруулахад  анхаарлаа төвлөрүүлэх шаардлага тавигдаж байна. 







Монгол улсын эхийн эндэгдлийн харьцаа  /100000 амьд төрөлтөнд/


 






1990-2008 онд нялхсын эндэгдэл 3,3 дахин буурсан явцаас харахад 2015 онд МХЗ-д хүрэх боломжтой байна.
Шалгуур үзүүлэлт.
Үзүүлэлт
2009
2013
2015
Магадлах эх сурвалж
1.     
Эхийн эндэгдлийн түвшин /100000 амьд төрөлтөнд/
81,4
50,0
50,0
Эрүүл мэндийн статистик
үзүүлэлт
2.     
Перинатал эндэгдлийн түвшин /1000 амьд төрөлтөнд/
16,9
16,5
16,0
3.     
Нярайн эрт үеийн эндэгдлийн түвшин /1000 амьд төрөлтөнд/
10
10
10
4.     
Жирэмсний хугацаанд 6, түүнээс дээш удаа үзүүлсэн хувь
84,1
87
90
5.     
Жирэмсний эрт хяналтын хувь
83,2
87
90
6.     
Цус багадалтай жирэмсэн эмэгтэйн хувь
13%
10%

7.     
Амьгүй төрөлт 1000 төрөлтөнд
7.01
6.0
5.5
8.     
18 хүртэлх насны охидын төрөлтийн хувь
20 хүртэлх насны төрөлт 6,1


9.     
Гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн аргын хэрэглээ
53,2

55,0
10.  
Үр хөндөлтийн түвшин /1000 амьд төрөлтөнд/
183.3
160
150
11.  
Үр хөндөлт нөхөн үржихүйн насны 1000эмэгтэйд
15,3


12.  
Төрөх үеийн хүндрэлийн хувь
45,9%




Эхийн эндэгдэлд ядуурал,  жендерийн тэгш бус байдал, эхийн хоол хүнс, НҮЭМ-ийн мэдээлэл, тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, хамт олны  анхаарал халамж гэх мэт олон суурь  шалтгаан  нөлөөлдөг.  Монгол улсын хэмжээнд 2003-2007 онд эндсэн нийт 218 эхийн  нас баралтанд шууд хүргэсэн шалтгааныг авч үзвэл эрхтэн тогтолцооны эмгэг 31%, цус алдалт 25%, манас таталт 17%, үр хөндөлтийн хүндрэл 7%, үжил халдвар 5%, бусад шалтгаан 15%-ийг тус тус эзэлж байна[2].
Улсын хэмжээний нялхсын эндэгдлийн шалтгаанд бүтэлт 53,4%, халдвар 18,5%, төрөлхийн гажиг 15,6%-ийг эзэлж байна. Нялхсын эндэгдэлд перинаталь эндэгдлийн хувь өндөр байгаа бөгөөд 0-7 хоногтойд 43% нь эндэж байна.  Энэ нь нь эхийн эрүүл мэнд,  эсэн мэнд амаржихуйн тусламж үйлчилгээний  хүртээмж чанартай салшгүй холбоотой юм.   
Эх, нялхсын эндэгдэл, өвчин эмгэгийн дийлэнхи нь урьдчилан сэргийлэх боломжтой эмгэгүүд юм. Тухайлбал,  гэр бүл төлөвлөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх,  эх бүрийг ур чадвар бүхий мэргэжилтний хяналтад төрүүлэх, эх барихын яаралтай тусламжийг хожимдол гаргалгүй чанартай үзүүлснээр олон эх, нярайн амийг аврах боломжтой.
Хүн амын нягтрал нэг ам дөрвөлжин километр газар нутагт 1,7 хүн ногдож байгаа ба энэ үзүүлэлт аймаг, нийслэлээр ялгаатай байна. Тухайлбал Улаанбаатар хотод хүн амын нягтрал 228,0, Дархан-Уул аймагт 26,6, Орхон аймагт 102,4 байхад Өмнөговь аймагт 0,3, Говь-Алтай аймагт 0,4, Дорнод аймагт 0,6 байна[3]. 2008 оны байдлаар төрөлт нэмэгдэж ТНК 3,2 болсон.
2009-2010 оны зуд жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдэд хамгийн хүндээр нөлөөлж, эмэгтэйчүүд жингээ алдаж, эх, нярайд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл тасалджээ. Аймгийн нэгдсэн эмнэлгийн ачаалал зудны улмаас эрс нэмэгдсэн[4].
Баруун бүс нутаг нь Монгол улсын нийт газар нутгийн 26,5 хувийг эзэлж, хүн амын 20-иод хувь нь оршин суудаг, төвөөс алслагдсан, дэд бүтэц, тээвэр холбоо харилцаа харьцангуй сул хөгжсөн, байгаль цаг уур, эдийн засгийн байдал, шилжилт хөдөлгөөн, амьдрах нөхцөл, амьдралын хэв маяг, дадал хэвшилтэй холбоотойгоор тус бүс нутагт эх, хүүхдийн эндэгдэл харьцангуй өндөр байдаг.
Ядуурлын улмаас хүн ам ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд амьдарч чадахгүй байна. Ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ хотод 64 хувь, хөдөө орон нутагт 31 хувьтай байна[5].
Эхийн эндэгдлийн түвшинг бүсээр авч үзвэл харилцан адилгүй, зарим аймагт өндөр хэвээр байна. Баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан, хангайн бүсийн Баянхонгор, Орхон, Өвөрхангай аймгуудад эхийн эндэгдэл улсын дунджаас өндөр хэвээр байна[6].
Нялхсын эндэгдлийн түвшин бүс, аймгийн түвшинд мөн харилцан адилгүй байна. Увс, Завхан, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Өмнө-Говь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудад улсын дунджаас их байна. Ялангуяа жирэмсэн үеийн болон төрөлхийн гажиг хөгжлийн шалтгаант эндэгдэл эрс нэмэгдэж, 1998 оныхтой харьцуулахад жирэмсний эндэгдэл 27, төрөлхийн гаж хөгжлөөс үүдсэн эндэгдэл 12 хувиар тус тус нэмэгджээ.
 Монгол улс нь нөхөн үржихүйн эрүүл мэнд болон хүүхдэд ихээхэн анхаарал тавьдаг, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний тогтолцоотой орон юм.
Дэлхий даяар жил бүр таваас доош насны 10 сая орчим хүүхэд урьдчилан сэргийлж болох өвчнөөр, таван насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж амжилгүй нас барж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдээлж байна. Таваас доош насны хүүхдийн эндэгдлийг бууруулахыг Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ) “Мянганы хөгжлийн” зорилтуудынхаа дөрөвдүгээрт оруулж дэвшүүлсэн юм. Дундад зууны үед 1000 төрөлт тутамд 200-300 хүүхэд энддэг байсан гэж түүхчид үздэг. Түүнтэй харьцуулахад 20 дугаар зуунд бага насны хүүхдийн эндэгдэл эрс багассан хэдий ч цаашид сайжруулах зүйлс их байна гэж НҮБ үзэж байна. 2007 онд дэлхийн дунджаар 1000 төрөлтөнд 68 хүүхэд эндсэн гэж ДЭМБ мэдээлсэн. Тав хүртэл насны хүүхдийн эндэгдэл хамгийн их байгаа улсуудын жагсаалтыг ДЭМБ-аас 2007 онд гаргасан бөгөөд 1000 хүүхэд тутамд Сиерра Леонд 262, Афганистанд 257, Чадад 209, Нигерид 189 хүүхэд эндэж байна.

2010 онд АНУ-ын Тагнуулын төв газраас гаргасан дэлхийн 224 улс орон, тусгай бүсүүд дэх нэг хүртэл насны хүүхдийн эндэгдлийн тайланд 1000 хүүхдэд 38.56 нярай эндэж байсан гэсэн үзүүлэлтээр Монгол жагсаалтын сүүлээс 68 дугаарт бичигдсэн байна. Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд манай улс тав хүртэл насны хүүхдийн эндэгдлийг 2015 он гэхэд 1990 оныхоос гуравны хоёроор бууруулна гэсэн зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Дэлхийн хөгжилтэй орнуудад хүүхдэд тавьж байгаа эрүүл мэндийн анхаарал, халамжтай харьцуулбал цаашид хийх зүйл их байгаа нь ойлгомжтой.
АНУ-ын тайлангаар нэг хүртэл насны хүүхдийн эндэгдлээр Монако дэлхийд хамгийн багад тооцогдож байгаа бөгөөд 1000 хүүхдэд ноогдох эндэгдэл 1.78 байна. Түүний хойно шил дарж буй Сингапур 2.31, Швед 2.71, Япон 2.79, Хонг Конг 2.92, Франц 3.31, Герман 3.95, АНУ-д 6.14, Орос 10.32, Хятадад 16.51 (тав хүртэл насны хүүхдийн эндэгдэл 20.25) байна.

Эрүүл мэндийн яамны мэдээгээр улсын хэмжээнд энэ оны эхний улиралд 15826 эх амаржсан нь  өмнөх оны мөн үеийнхээс 997 эхээр буурсан үзүүлэлт байна. Төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 15881 болж, 994 хүүхдээр буурчээ.  Улсын хэмжээгээр энэ оны эхний улиралд нэг хүртэлх насандаа 285 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 98 хүүхдээр, 1-5 хүртэлх насны 61 хүүхэд эндэж, 40 хүүхдээр буурсан байна.
Эх нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байдал
Жирэмсний хяналтанд нийт төрсөн эхчүүдийн 99,5 хувь хамрагдаж байгаа бөгөөд хяналтанд орсон голч хугацаа 2008 онд 2,9 сар байна.
Жирэмсний хяналтанд байгаа эмэгтэйчүүдийн цус, шээсний шинжилгээнд- 80%, хэт авианы ба үтрээний наацын шинжилгээнд-75%, ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд-68%, тэмбүүгийн сорилд- 66% тус тус хамрагджээ. Эмнэлгийн мэргэжилтний тусламж авч төрсөн төрөлт нэмэгдэж 2009 онд 99%-д хүрсэн бөгөөд гэрийн төрөлт 1,7% байна.
Эмнэлгийн яаралтай тусламжийг хүлээн авах дундаж хугацаа 2008 оны судалгаагаар хотод 75,3 хором, хөдөөд 138,9 хором байгаа бөгөөд утсаар дуудлага дуудах хувь хотод 96% байхад хөдөөд 34,7% байна. Хөдөө орон нутагт эмнэлгийн яаралтай дуудлагыг 38,8% нь машин, мотоциклаар, 6,5% ердийн хөсгөөр, 19,9% явганаар дуудаж байна.
Жирэмсний хяналтанд хамрагдсан эмэгтэйчүүдээс ХДХВ-ийн шинжилгээнд 68 хувь нь хамрагдаж[7], төрсний дараах идэвхитэй эргэлт 2009 онд 84.2 хувь байна.
Нийт эмэгтэйчүүдийн 45%, гэр бүлтэй эмэгтэйчүүдийн 55% нь жирэмслэхээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэж байгаа бөгөөд уг аргыг хэрэглэж буй эмэгтэйчүүдийн 66% нь ямар нэгэн зардал гаргахгүйгээр уг аргыг хэрэглэж байна.
Жирэмсэн үедээ төмрийн бэлдмэл хэрэглэсэн эмэгтэйчүүдийн 70,7 хувь нь жирэмсний сүүлийн саруудад хэрэглэсэн байна.Төрсний дараах эх, нярайн гэрийн эргэлт 62 хувьтай байна   
Гэр бүл төлөвлөлт
Гэр бүлүүд тогтвортой байх тусам эдийн засаг болон нийгмийнхээ хөгжлийг хур­дас­­гаж өгдөг байна. Харам­салтай нь манай улсад сүүлийн 20 жилд гэр бүл салалт нэ­мэгдэх хандлагатай болсон нь хөгжлийг тэр хэрээр хойш чангааж буй юм. Энэ нь нийг­мийн өөрчлөлтөөс гадна амьдралын олон бэрхшээлээс үүдэн гэр бүлийн ариун нандин харилцаа, монгол ёс заншил алдагдах болсонтой холбоотой аж. Мөн гэр бү­лийн харилцаа, үүрэг ха­риуц­­лага, үнэ цэнийн талаар ухамсарлахгүйгээр залуучууд гэр бүл зохиох, хамт амьдрах нь ихэссэн тухай судлаач Т.Намжил хэлсэн. Монгол Улс өнгөрсөн оны байдлаар 700 гаруй мянган өрхтэй, нэг нь дунджаар 2-4 гишүүнтэй гэсэн тоо байна. 1989-2000 оны хооронд гэр бүл цуцлалт хоёр дахин нэмэгджээ. Тухайлбал 2008-2009 оны байдлаар гэр бүл цуцлалт өмнөх оныхоос 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг зарим судлаач төрөөс тарааж байсан 500 мянган төгрөгтэй холбон тайл­барлаж буй юм. Учир нь 2006, 2007 оны үед шинээр гэр бүл болсон хүмүүст 500 мянган төгрөг өгч байхад гэр­лэлт 19 коэффициент бо­лон өсчээ. Энэ хувь өмнөх онд 9.3 байсан байна. Ерөнхийдөө манай улсад жилд ойролцоогоор 1500 гаруй өрх гэрлэлтээ цуцлуулдаг бай­на. 1990-ээд оноос хойш салсан гэр бүлийн 70 орчим хувь нь 0-15 насны хүүхэдтэй байжээ. Түүнчлэн 1990 онтой харьцуулахад өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо дөрөв дахин нэмэгдсэн байна.
Гэр бүл салалтаас хүүхэд хамгийн их хохирдог
Төрийн бус байгууллагаас хийсэн судалгаагаар салж буй гэр бүлийн 54 хувь нь ит­гэл алдарсан, үлдсэн хувь нь санхүүгийн бэрхшээлтэй, мөн хүчирхийлэлд өртсөн тул салсан хэмээн хэлсэн байна. Гэр бүл салалтаас хамгийн их хохирч үлддэг нь хүүхэд юм. Жилд ойролцоогоор 1500 гаруй  гэр бүл салдаг гэж дээр дурдсан, тэд­ний 70 хувь  нь хүүхэдтэй гэ­вэл жил бүр 1000 гаруй хүүхэд өнчрөл хагацлыг үзэж байна. Энэ байдал хүүхдийн хүмүүжил, сурлагын ча­­нар зэрэгт нөлөөлдөг аж. Хүүх­дэд гэр бүл салалт хэр­хэн нөлөөлдгийг АНУ-ын эр­дэм­тэн Черлин судлаж үзээд дараах үр дүнд хүрсэн аж.
Юуны өмнө гэр бүл салалт хүүхдийн ёс суртахуунд маш хурц, хүндээр нөлөөлдөг бай­на. Энэ үед бага насны хүүхэд ямар нэг аймшгийг мэдэрч, өөртөө үл итгэх болж, үүнд өөрийгөө буруутай хэмээн яллаж эхэлдэг аж. Харин өсвөр насныхан цочрол, бу­химд­лаа шууд илэрхийлдэг байна. Зарим хүүхэд гэр бүл салснаас хойш таван жил бо­лон түүнээс ч урт хугацаанд өөрийгөө аз жаргалгүй, хаягд­сан, ганцаардмал хүн хэмээн мэдэрч шаналдаг байна. Ихэнх хүүхэд 1-2 жилийн да­раа сая тайтгарч, хэвийн байдалдаа ордог аж. Нөгөө талаас хүүхэд орон гэрээ орхих, архи тамхи хэрэглэн буруу замаар орох, сургууль завсардах шалтгаан болдог байна.
Нөгөөтэйгүүр, ээжүүд ихэвч­лэн хүүхдээ авснаар өрх толгойлж хатуу бэрхийг туулдаг байна. Жишээлбэл, шүүхээр гэр бүлийг цуцлах­даа ихэвчлэн эцэгт нь хүүх­дийн тэтгэвэр тогтоож, эхэд нь хүүхдийн асаргааны үүр­гийг хүлээлгэдэг аж. Гэвч энэхүү хуулийн заалт өнөө­дөр амьдралд тэр бүр бие­лэгдэхгүй байна. Тий­мээс өрх толгойлсон эмэг­тэйчүүд санхүүгийн да­рамтад орж, амьжиргаагаа арай ядан залгуулдаг байна. Харин төрөөс тэдгээр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг ший­дэхийн тулд ихээхэн хэм­жээний хөрөнгө төсөвлөх зэр­гээр гэр бүл салалт нийг­мийн бүх түвшинд хор хөнөөл учруулдаг аж.

















Дүгнэлт



























Ашигласан материал
1.    Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа” 2008 он
2.    Улс орны байдлын тойм үнэлгээ” 2010 он
3.    Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2010-2014 онд хөгжүүлэх бодлого
4.    Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзүүлэлт” 2009
5.    “Эхийн эндэгдлийг буурулах асуудалд” баруун бүсийн эх нярайн эрүүл мэнд бага хурлын тайлан, Б. Жав  2008 он
6.    “Эх нярайн эрүүл мэндийн стратеги” 2011-2015 он







[2] Б. Жав, Эхийн эндэгдлийг буурулах асуудалд, Баруун бүсийн эх нярайн эрүүл мэнд бага хурлын тайлан, 2008
[3] НҮЭМ-ийн судалгаа, 2008, хуудас 36
[4] Улс орны байдлын тойм үнэлгээ, 2010
[5] Монгол улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хөтөлбөр 2007-2011, Дунд хугацааны тодотголын тайлангийн илтгэл, 2009, хуудас- 21
[6] Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, 2009, хуудас-54
[7] Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, Үндэсний гурав дахь илтгэл, 2009, хуудас 54