Wednesday, May 11, 2011

Сонины дизайн (реклам)



Зөвхөн PEPSI-г сонгож байна.
Энэ рекламыг анх хараад төрсөн сэтгэгдэл их өвөрмөц, мөн байж боломгүй атлаа хүнд бууж үлдэхээр сайн реклам болсон санагдана. Ундааны соруул хүртэл хүмүүс шиг сорох зүйлээ сонгож байна гэдэг бидний ч сонголтод нөлөөлнө. Мөн дэлхийн ундааны 2 том бренд болсон PEPSI, COCA COLA-ийн өнгийг харьцуулж чадсан байна. Нэргүй ундаа нь өрсөлдөгч брендийн өнгийг харуулснаараа PEPSI өөрийгөө тодотгож чадаж байгаа мэт санагдахаар байна. Дэвсгэрийн өнгө нь тухайн брендийн голлох өнгө байгаа нь сурталчилж буй бүтээгдэхүүнийхээ онцлог, өрсөлдөгчөө илт давуугаар ялан дийлж, буулгаж байгааг харж болно. Мөн хүн анх хараад шууд ойлгож нэгийг бодохоор энгийн, олон тооны элемэнт ороогүй, анхаарал цогц нэг зүйлд хандаж чадахаар байгаа нь сайн болсны шинж юм.

No comments:

Post a Comment