Wednesday, May 11, 2011

Төрийн онол


ТӨРИЙН ОНОЛ

1. Аль бодомж зөв вэ?
a. төр субъектив эрх зүйг тогтооно
b. төр объектив, субьектив эрх зүйг холбогч
c. төр объектив эрх зүйг тогтооно
d. төр субъектив эрх зүйг хамгаална
2. Хууль хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалсан байх эсэх нь юунаас хамаарах вэ?
a. субъектив эрх зүйгээс
b. объектив эрх зүйгээс
c. төрөөс
d. ард түмнээс
e. нийгмийн түүхээс
3. Аль нь субъектив эрх зүйд хамаарах вэ?
a. хүний эрх, эрх чөлөө
b. монгол Улсын Иргэний хууль
c. монгол Улсын Их Хурлын тухай хууль
d. хууль дээдлэх ёс
e. өмчлөх эрх
4. Дараахын аль нь төрийн тусгай онолын асуудал вэ?
a. өнөөгийн АНУ-ын төр
b. засгийн газар
c. 13-р зууны Их Монгол улсын төр
d. төрийг тодорхойлох оролдлого
e. эрх зүйт төрийн онол
5. Төрийн тухай тогтсон томьёолол өдгөө алга байгаагийн шалтгаан юу вэ?
a. үе үеийнхэн түүхэн ахуй, цаг, иргэншил, соёлоо тусгасан ертөнцийг үзэх үзэлтэй
b. төр байнга хувьсан өөрчлөгддөг, олон талт үзэгдэл,
c. төрийг ойлгох, түүнд хандах улс үндэстний сэтгэлгээний арга, соёл янз бүр.
d. дээрх хариулт бүгд зөв
6. Аль нь төрийг гадаад дүр төрхөөр нь тодорхойлох хандлага вэ?
a. улс төрийн харьцахуй
b. эрхийн асуудлаар зөвшилцсөн, ашиг сонирхолоор нэгдсэн хүмүүсийн холбоо
c. нийгэм үндэсний холбооноос ялгаатай олон талт нарийн нийлмэл машин
d. эрх зүйт хуулиар хамгаалуулсан олон хүмүүсийн нэгдэл
7. “Төр бол засгийн газар” гэсэн тодорхойлолт ямар хэтэрхийлэлд тулгуурладаг вэ?
a. аль нэг түүхэн хэв маягаар нь тодорхойлох хэтэрхийлэл
b. аль нэг элементээр нь тодорхойлох хэтэрхийлэл
c. төрийг байх ёстой талаас нь тодорхойлох хэтэрхийлэл
d. дээрх хариултын аль нь ч биш
8. “Төр” гэсэн ойлголтын нийтлэг агуулгад Монголчууд эдгээрийн алинаар дамжиж хүрсэн бэ?
a. хүн ам, ард түмэн, хотынхноор
b. ёс журам, хууль ёсоор
c. эзэн дээдсээр
d. эрх мэдлээр
e. газар нутгаар
9. Төрийг судлах объектив аргын хүрээнд ямар ямар онолууд багтах вэ?
a. төр бол эрх зүйн харилцаа
b. төр бол яг л байгаа тэр зүйл
c. төр бол эрх мэдэл, засаглагч
d. төр бол бат бэх зохион байгуулалт бүхий нэгдэл
10. Төрийг судлах субъектив аргын хүрээнд ямар ямар онолууд багтах вэ?
a. төр бол оюун ухаан, ёс суртахууны организм
b. төр бол иргэнлэг төлөв байдалд байгаа нэгдсэн хүмүүсийн зохион байгуулалт
c. төр бол ард түмэн
d. төр бол эрх зүйн объект
11. Төрийг үндсэн шинжээр нь тодорхойлдог хандлага
a. сонгодог хандлага
b. легист хандлага
c. марксист хандлага
d. социологийн хандлага
e. реалист хандлага
12. Ж.Бодены үеэс төрийг тодорхойлоход гарсан шинэ хандлага
a. шинжээр тодорхойлох
b. институтчилэн тодорхойлох
c. ард түмэн гэж тодорхойлох
d. улс төрийн талаас тодорхойлох
e. харьцуулан тодорхойлох
13. Төрийг тодорхойлох марксист хандлага
a. чиг үүргээр нь
b. зохион байгуулалтаар нь
c. шинжээр нь
d. эрх зүйн харилцааны мөн чанараар
e. албадлага хэрэглэх шинжээр нь тодорхойлно
14. Социологийн хандлагын гол төлөөлөгч М.Вебер төрийг тодорхойлохдоо
a. чиг үүрэг
b. шинж
c. хууль ёсны хүч
d. эрх зүйн дэг журмын хууль зүйн хэлбэр
e. хуулийн хэлбэршсэн эрх мэдлийг гол үндэслэл болгосон.
15. Хууль зүйн хандлага
a. чиг үүрэг
b. хууль ёсны хүч
c. шинж
d. эрх зүйн дэг журмын хууль зүйн хэлбэр
e. хуулийн хэлбэршсэн эрх мэдлийг гол үндэслэл болгодог.
16. Легист хандлага
a. чиг үүрэг
b. хууль ёсны хүч
c. шинж
d. зохион байгуулалт
e. хуулийн хэлбэршсэн эрх мэдэл гэдгийг шалгуур болгодог.
17. Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, зарчмыг удирдлага болгон төрийг судлах хандлага өдгөө давамгайлж буйн учир
a. Үндсэн хуульд суурь хэм хэмжээ туссан байх ёстой гэдэг үзлийн үүднээс
b. Үндсэн хууль хамгийн дээд хүчин чадалтай учраас
c. Үндсэн хууль ямар нэг онолд тулгуурласан байх учраас
d. Үндсэн хуульд төрийн байгууллыг тодорхойлдог учраас
e. Үндсэн хууль төрийн гол хууль учраас
18. Орчин үед “төр” гэсэн нэр томъёог дараах агуулгаар хэрэглэж байна (үл хамаарахыг ол)
a. нийтлэг эрх мэдэлд нэгдсэн, тодорхой нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүмүүсийн нийлбэр;
b. нийтлэг эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллага, албан тушаалтны тогтолцоо
c. улс төрийн нийтлэг эрх мэдлийн захирах захирагдах харилцаа
d. хүн ам, нутаг дэвсгэр, үр нөлөө бүхий засгийн газартай бүрэн эрхт, тусгаар тогтносон эрх зүйн этгээд
e. улс төрийн эрх, эрх чөлөөг хамгаалагч, хэрэгжүүлэгч
19. “Төр,” “Төр ёс” гэсэн ойлголтын ялгаа?
a. агуулга ба хэлбэр
b. үзэл санаа ба түүний биежсэн дүр төрх
c. мөн чанар ба үзэгдэл
d. бүхэл ба хэсэг
20. Аль нь шилдэг төрийн номлолын шинжид үл хамаарах вэ?
a. ард түмэн нь аз жаргалтай
b. төрийн зүтгэлтэн нь сайн үйлээр хүмүүжиж бэлтгэгдсэн
c. төр төвшин, шилдэг байх гадаад, дотоод нөхцлийг хангасан
d. удирдагч төрийн эрх мэдлийг бурхны хуулийн дагуу биелүүлдэг байх
21. Төр ёсны аль сэтгэлгээ төрийн эрх мэдлийг мөн чанар, хэлбэр, ажиглахуй гэсэн гурван элементээс бүрдэнэ гэж үздэг вэ?
a. шилдэг төрийн номлол
b. реалист төр ёсны сэтгэлгээ
c. бурханлаг төр ёсны сэтгэлгээ
d. хүлээн зөвшөөрөгдсөн төр ёсны сэтгэлгээ
22. Дараахын аль нь хүлээн зөвшөөрөгдөх төр ёсны сэтгэлгээний шинж вэ?
a. либерал үзэл санаа
b. төрийн монополь эрх
c. өргөн эрх мэдэл бүхий төр
d. төрийг хамгийн шилдэг аргаар удирдах
23. Аль нь реалист төрийн загварын мөн чанарыг илүү тусгаж байна вэ?
a. төр бүхийг бүтээгч
b. хамгийн бага эрх мэдэл бүхий төр
c. төр бүхийг хянаж оролцоно
d. эрх мэдлийг дээдэлнэ
24. Аль нь шударга төрийн загварт хамаарах вэ?
a. төрийг дээдэлнэ
b. төрийн эрх мэдэл хүлээн зөвшөөрөгдөх нь үзэл суртал мөн
c. төрийн эрх мэдэл хүлээн зөвшөөрөгдөх албагүй
d. мөнхийн хууль, жам ёс, гэгээрсэн удирдагч бол эрх мэдлийн эх сурвалж
25. Аль нь хүлээн зөвшөөрөгдөх төрийн шинжид хамаарах вэ?
a. Үндсэн хуульт ёсыг эрхэмлэнэ
b. төрийн эрх мэдэл хүлээн зөвшөөрөгдөх ёстой
c. төрийн эрх мэдлийн эх сурвалж нь дэг журам, хүчирхэг аппарат
d. төрийн эрх мэдэл ард түмний хүсэл зоригт тулгуурлана
26. Төрийн эрх мэдлийн гол зорилт бол эрх зүйт хуулийн ноёрхлыг тогтоох гэж үздэг нь төрийн онолын аль загвар вэ?
a. хүлээн зөвшөөрөгдөх төрийн загвар
b. шударга төрийн загвар
c. реалист төрийн загвар
d. хүлээн зөвшөөрөгдөх болон шударга төрийн загвар
27. Аль нь реалист төрийн загварын шинжид үл хамаарх вэ?
a. гүйцэтгэх эрх мэдэл голлох үүрэгтэй
b. гэгээн деспотизм
c. авторитар дэглэм
d. ардчилсан дэглэм
28. Ямар төрийн загвар эрх мэдлийг эрхэм зүйл гэж үздэг вэ?
a. шударга
b. реалист
c. либерал
d. авторитар
29. Ямар төрийн загвар төрийн эрх мэдлийг ард түмний хүсэл зориг гэж үздэг вэ?
a. шударга
b. реалист
c. либерал
d. ортодокс
e. сонгодог
30. Ямар төрийн загвар төрийн эрх мэдлийн үзэл баримтлалыг хамгийн бага оролцоо бүхий гэж үздэг вэ?
a. шударга
b. реалист
c. либерал
d. ортодокс
e. сонгодог
31. Ямар төрийн загвар улс төрийн гол үнэт зүйлийг үндэсний аюулгүй байдлыг хамгаалах гэж үздэг вэ?
a. сонгодог
b. реалист
c. либерал
d. ортодокс
e. шударга
32. Ямар төрийн загвар эрх мэдлийн эх сурвалжийг дэг журам, хүчирхаг аппарат гэж үздэг вэ?
a. сонгодог
b. реалист
c. либерал
d. ортодокс
e. шударга
33. Дараахын аль нь төрийн шинжид хамаарах вэ?
a. ард түмэн
b. хүн ам
c. нутаг дэвсгэр
d. нийтлэг эрх мэдэл
34. Орчин үед улсын хил тогтооход юунд илүү үндэслэж байна вэ?
a. зан заншил
b. нэг талын хүсэл зориг
c. хүчирхийлэл
d. тухайн нутаг дэвсгэр дээр оршин сууж буй үндэстэн
35. Дараахын аль нь зөв бэ?
a. демаркаци нь делимитацид тулгуурлана.
b. делимитаци нь демаркацид тулгуурлана.
c. делимитаци болон демаркаци нь бие биедээ тулгуурлана.
d. делимитацийг демаркациас өмнө хийнэ
36. Дараахын аль нь улсын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд үл багтах вэ?
a. антрактик
b. тухайн улсын далбай бүхий усан онгоц
c. сарны гадаргуу
d. актав
37. Улсын нутаг дэвсгэр өөрчлөгдөх нөхцөл?
a. шинэ улс үүсэхэд
b. нутаг дэвсгэрээ буцаан авахад
c. бусдын нутаг дэвсгэрийг булаан эзлэхэд
d. бусдад нутаг дэвсгэрээ түрээслүүлэхэд
38. Ямар нөхцөлд нутаг дэвсгэрийн тодорхой хэсэгт өөр улс эрх мэдлээ хэрэгжүүлэх вэ?
a. түрээслүүлсэн
b. түр шилжүүлсэн
c. худалдсан
d. нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг бусдад алдсан
39. Дараахын аль нь Монголын ард түмэн гэсэн ойлголтод багтах вэ?
a. Монгол улсын нийт иргэд
b. харьяалалгүй хүн
c. Монгол улсад байнга оршин суудаг гадаадын иргэн
d. хүн ам
40. Хүн ам нь ард түмэн гэсэн ойлголтоос явцуу юу?
a. тийм
b. үгүй
c. энэ хоёр ойлголт адилхан агуулгатай
41. Дараахын аль нь иргэний харьяаллыг үүсмэлээр олох үндэслэл болох вэ?
a. тухайн улсын нутаг дэвсгэрт төрсөн
b. үндэслэл бүхий хүсэлт
c. эцэг эхийн иргэний харьяалал
d. өөр улсын иргэнтэй гэр бүл болсон
42. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрхийн агуулга?
a. нутаг дэвсгэрээс хүчлэн гаргахыг хориглох
b. нутаг дэвсгэр, түүний хэсгийг булаан эзлэхийг хориглох
c. нутаг дэвсгэрийг нэгтгэж, салгахыг хориглох
d. бусдад ашиглуулахыг хориглох
e. түрээслэхийг хориглох
43. Үндэсний эрх зүйн дэглэм үйлчлэх хүрээ хязгаарыг юу тодорхойлох вэ?
a. төрийн эрх мэдэл
b. Үндсэн хууль
c. нутаг дэвсгэр
d. хилийн тухай хууль
e. олон улсын эрх зүй
44. Ф.Шершеневич юуг эрх мэдлийн сэтгэл зүйн үндэс гэж үзсэн бэ?
a. захирагчийн нэр хүнд
b. захирагдагчийн айдас
c. захирагчид итгэх итгэл
d. захирагдагчийн хүсэл зориг
45. Нийтлэг эрх мэдэл бусад эрх мэдлээс юугаараа ялгаатай вэ?
a. тухайн улсын нутаг дэвсгэр дээрх хамгийн хүчтэй
b. захирагдагчийн айдас, итгэлд тулгуурладаг
c. нийтлэг ашиг сонирхолыг илэрхийлэн хамгаалдаг
d. нийт ард түмнийг хамардаг
e. тухайн улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамрадаг
46. Төр бодитой оршин байгааг юугаар мэдэрч, хүртэж, ойлгож болох вэ?
a. төрийн удирдлагаар
b. хуулийн хэрэгжилтээр
c. шүүн таслах ажлаар
d. хууль тогтоох үйл ажиллагаагаар
e. эдгээрийн нийлбэрээр
47. Бихевиоризм (Лассуэл) эрх мэдлийг хэрхэн тодорхойлдог вэ?
a. нийгмийн тогтолцооны чадвар
b. хүн хүнээ эзэмдэх гэсэн сэтгэцийн хүсэл
c. тавьсан зорилгоо хэрэгжүүлэх чадвар
d. улс төрийн хүч чадлыг эзэмдэх гэсэн хүний хүсэл зориг
48 Хүсэл зориг гэж юу вэ?
a. А субъектын хүссэн зүйлийг Б субъект хийлгэх
b. А субъектын хүсээгүй зүйлийг Б субъект хийлгэх
c. А субъектын хүссэн зүйлийг Б субъект хийлгэхгүй байх
d. А субъектын хүсээгүй зүйлийг Б субъект хийлгэхгүй байх
49. Хүний эрх, эрх чөлөөнд тулгуурладаггүй, хүчирхийллийн замаар айх эмээх сэтгэл зүйг бий болгон өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрүүлж захирах хүчийг тогтоодог аргыг юу гэж нэрлэдэг вэ?
a. итгүүлэх арга
b. албадах арга
c. итгүүлэх болон албадах арга
d. айлгах арга
50. Эрх мэдлийг гэр бүлийн, цэргийн, намын, үйлдвэрчний, төрийн гэж ангилах шалгуур нь юу вэ?
a. гүйцэтгэж буй чиг үүрэг
b. субъект
c. хэрэгжүүлж байгаа арга
d. багтаамж
51. Эрх мэдлийг ардчилсан ба ардчилсан бус гэж ангилах шалгуур нь юу вэ?
a. гүйцэтгэж буй чиг үүрэг
b. субъект
c. хэрэгжүүлж байгаа арга
d. багтаамж
52. Дараахын аль нь эрх мэдлийг гүйцэтгэж буй чиг үүргээр нь ангилсан ангилал вэ?
a. Бага – гэр бүлийн, Дунд – төрийн, Өргөн – улс төрийн
b. эдийн засгийн, мэдээллийн, албадлагын
c. хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх
d. ардчилсан, ардчилсан бус
53. Төрийн эрх мэдлийн эх сурвалж юу вэ?
a. хүлээн зөвшөөрөлт
b. удирдагчийн хүсэл зориг
c. ард түмний болон удирдагчийн хүсэл зориг
d. айх эмээх сэтгэл зүй
54. Дараахын аль нь төрийн бүрэн эрхийн тухай жам ёсны онолын үзэл баримтлал вэ?
a. төрийн бүрэн эрхт байдлын цорын ганц эзэн бол ард түмэн
b. ард түмний бүрэн эрхт байдлын дээр төрийн төвлөрсөн засгийн бүрэн эрхт байдлыг тавьдаг
c. төрийн бүрэн эрхт байдлын жинхэнэ субъект бол захирагчид болон ард түмэн юм
d. төрийн хүсэл зориг бүх хүсэл зоригийн дээр байдгийг шүүмжилдэг.
55. Төрийн бүрэн эрхт байдлын орчин үеийн үзэл баримтлалын хандлага
a. Төрийн дотооддоо дээдлэгдэх, гадаад харилцаанд хэнээс ч үл хамаарах байдал нь нэг улс орноор хязгаарлагдах явдал түгээмэл болсон.
b. Төрийн дотооддоо дээдлэгдэх, гадаад харилцаанд хэнээс ч үл хамаарах байдал нь олон улсын эрх зүйгээр хязгаарлагдах явдал түгээмэл болсон.
c. Төрийн бүрэн эрхт байдал нь төр, түүний эрх мэдэл зөвхөн өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд дээдлэгдэж, олон улсын харилцаанд хэнээс, юунаас ч үл хамаарч байх ёстой.
d. Төрийн бүрэн эрхт байдал бол туйлын зүйл биш.
56. Төр улс орны хэмжээнд эрх зүйн дэг журам бий болгох, иргэд, албан тушаалтны эрх үүргийг тогтоох, нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлчлэх эрх зүйн хэм хэмжээг тогтоох, биелүүлэх, шүүн шийдвэрлэх зэрэг нь төрийн бүрэн эрхт байдлын аль талд хамаарах вэ?
a. Төрийн бүрэн эрхт байдлын гадаад тал
b. Төрийн бүрэн эрхт байдлын дотоод тал
c. Төрийн бүрэн эрхт байдлын гадаад болон дотоод тал
d. Төрийн бүрэн эрхт байдлын олон улсын тал
e. Төрийн бүрэн эрхт байдалд хамаарахгүй
57. Монгол улсын хууль Монгол улсын олон улсын гэрээний заалттай зөрчилдвөл аль нь илүү хүчин чадалтай (алийг нь дагаж мөрдөх) вэ?
a. Монгол улсын хууль
b. Монгол улсын олон улсын гэрээ
c. Монгол улсын Үндсэн хууль
d. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг
58. Дараахын аль нь төрийн бүрэн эрхт байдлын гадаад тал вэ?
a. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чадвар
b. Өөрсдийн ашиг сонирхол, эрхийг хөндсөн асуудлаарх бүс нутгийн болон олон улсын гэрээ хэлэлцээр, хурал зөвлөгөөнд оролцох эрх
c. Дэлхийн бусад улстай бүрэн эрхтэй харилцах, элчин харилцаа хөгжүүлэх эрх
d. Нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлчлэх эрх зүйн хэм хэмжээг тогтоох чадвар
59. Дараахын аль нь төрийн бүрэн эрхт байдлын улс төрийн үндэс вэ?
a. Өөрийн нутаг дэвсгэр, өмч, соёлын өв
b. Улс орны тогтвортой байдал, улс төрийн зохих төвшинд хөгжсөн байгууллага, засаг төрийн бүтэц
c. Төрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал
d. Халдашгүй дархан байдал, Үндсэн хууль, олон улсын гэрээ
60. Монгол Улсын Үндсэн хуулийн 20-р зүйлд ”…хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан нь төрийн эрх мэдлийн аль шинжийг илэрхийлэл вэ?
a. Нэгдмэл
b. Нийтлэг эрх ашгийн илэрхийлэл
c. Монополь
d. Хүлээн зөвшөөрөгдсөн
61. Төрийн эрх мэдэл ямар эрх ашгийг илэрхийлэн хамгаалж, хэрэгжүүлдэг вэ?
a. Нийтийн эрх ашиг
b. Нийтлэг эрх ашиг
c. Хувийн эрх ашиг
d. Нийгмийн аль нэг бүлгийн эрх ашиг
e. Эрх барьж буй намын
62. Монгол Улсын Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2-д “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан нь төрийн эрх мэдлийн ямар шинжийн илэрхийлэл вэ?
a. Хүлээн зөвшөөрөгдөх
b. Тодорхой шаардлага хангасан албан тушаалтан хэрэгжүүлэх
c. Монополь
d. Нэгдмэл
63. Монгол Улсын Үндсэн хуулийн 51-р зүйлийн 2-т “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг шүүхийн шүүгчээр томилж болно” гэж заасан нь төрийн эрх мэдлийн ямар шинжийн илэрхийлэл вэ?
a. Хүлээн зөвшөөрөгдөх
b. Тодорхой шаардлага хангасан албан тушаалтан хэрэгжүүлэх
c. Монополь
d. Нэгдмэл
64. Олон ургальч ардчиллын үзэл баримтлал төрийн эрх мэдлийн субъектыг хэн гэж үздэг вэ?
a. Ард түмэн
b. Оюуны өндөр чадавхи, ёс суртахуунтай, эдийн засгийн талаар хараат бус, бие даасан цөөнх
c. Шударга ёсны дагуу хууль ёсны сонгуулиар өрсөлдөж шалгарсан хамгийн чадвартай, нэр хүндтэй цөөнх
d. Хаан
65. Ард түмний төлөөллийн дээд байгууллагыг төрийн эрх мэдлийн гол субъект гэж үздэг нь аль загвар бэ?
a. Вестминстрийн загвар
b. Боннын загвар
c. Вестминстрийн болон Боннын загвар
d. Үндсэн хуульт төрийн тогтолцоо
66. Төрийн эрх мэдпийн үндсэн субъект хэн бэ?
a. Ард түмнээс эрх шилжүүлэн авсан төрийн байгууллага
b. Ард түмэн
c. Элит хэсэг
d. Эзэн хаан
e. Төрийн тэргүүн
67. Төрийн эрх мэдлийн давуу чанарыг бий болгож буй хүчин зүйлийн нийлбэр цогцыг юу гэдэг вэ?
a. Төрийн эрх мэдлийн субъект
b. Төрийн бүрэн эрхт байдал
c. Төрийн эрх мэдлийн эх сурвалж
d. Төрийн эрх мэдэл
68. Төрийн эрх мэдлийн эх сурвалж бол “elgbrlgl* ututtjvty e;nj;guxnay ytj hoy;* mfjnay эрх мэдлийн oal grnllguggys oj domttl* ie;gjug байдлаараа хүлээн зөвшөөрөгдөх чадвар юм” гэж хэн үзсэн бэ?
a. М.Вебер
b. Н.Бердяев
c. И.Кант
d. Б.Рассел
69. Дараахын аль нь ардчилсан бус дэглэмтэй улсын хувьд төрийн эрх мэдлийн гол эх сурвалж болдог вэ?
a. Уламжлал
b. Улс төр, эрх зүйн үнэт зүйл
c. Айх эмээх сэтгэл зүй
d. Материаллаг болон материаллаг бус нөөц
70. Хүн хууль бус зүйл тэр бүр хийддэггүй нь юутай холбоотой вэ?
a. Айх эмээх сэтгэл зүй
b. Ёс суртахуун
c. Эрх зүйн соёл
d. Хүлээн зөвшөөрөлт
e. Хуулийн хүч чадал
71. Нийтийн өмч, татвар нь төрийн эрх мэдлийн ямар эх сурвалж вэ?
a. Уламжлал
b. Улс төр, эрх зүйн үнэт зүйл
c. Айх эмээх сэтгэл зүй
d. Материаллаг болон материаллаг бус нөөц
72. Адчилсан төрийн эрх мэдлийн гол эх сурвалж юу вэ?
a. Уламжлал
b. Улс төр, эрх зүйн үнэт зүйл
c. Айх эмээх сэтгэл зүй
d. Материаллаг болон материаллаг бус нөөц
73. Төрийн эрх мэдэл хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл юу вэ?
a. Үндсэн хууль
b. Айх эмээх сэтгэл зүй
c. Удирдагчийн нэр хүнд
d. Төрийн хүч албадлага
74. Дараахын аль нь төрийн зорилт вэ?
a. Төрийн зорилгыг хэрэгжүүлэх үе шат бүхий арга хэмжээ
b. Төрийн үйл ажиллагааг чиглүүлж буй үзэл санаа
c. Төрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байнгын, тогтвортой үйл ажиллагаа
75. Дараахын аль нь объектив зорилго вэ?
a. Хүн төрөлхтний хувьсан өөрчлөгдөж байгаа харилцааны өмнө тавьж буй зорилго
b. Тухайн эрин үед иргэд, нийгмийн өмнө тавьж буй зорилго
c. Түүхэн үйл явдлаас хамааран тухайн төр улсын өмнө бий болж буй зорилго
d. Хүн төрөлхтний улс төр, эдийн засгийн харилцааны өөрчлөлтөөс үүдэлтэй зорилгууд
76. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой зорилго нь төрийн аль зорилгод хамаарах вэ?
a. Төрийн тусгай зорилго
b. Төрийн иж бүрэн зорилго
c. Төрийн субъектив зорилго
d. Төрийн объектив зорилго
77. Монгол улс 1990 оноос хойш эрх зүйт ёсыг хөгжүүлэх, ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засагт эргэлт бусалтгүй орохыг зорьж байна. Энэ нь төрийн ямар зорилго вэ?
a. Төрийн тусгай зорилго
b. Төрийн иж бүрэн зорилго
c. Төрийн субъектив зорилго
d. Төрийн объектив зорилго
78. Дараахын аль нь төрийн субъектив зорилго биш вэ?
a. Тухайн улс орны түүхэн онцлог, нөхцөл байдлыг тусгасан зорилго
b. Хүн төрөлхтний тулгамдсан асуудал
c. Тухайн улсын эрхэм дээд эрмэлзлэл
d. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах
79. Хэн төрийн зорилгын онолуудыг туйлын болон харьцангуй гэж ангилсан бэ?
a. И.Кант
b. Гегель
c. Г.Елленик
d. Аристотель
80. Хувь хүн, нийгмийн сайн сайхан байдлыг хангах нь нийтлэг эрх мэдлийн байгууллагын цорын ганц зорилго гэж үздэг онолыг нэрлэнэ үү?
a. Хязгаарлагдмал зорилгын чиглэл
b. Харьцангуй зорилгын онол
c. Аз жаргал, элбэг баян амьдралыг цогцлуулах онол
d. Ёс суртахууны онол
81. Гегелийн “Төр бол объектив ёс суртахууны дээд хэлбэр” гэх тодорхойлолт аль онолд багтдаг вэ?
a. Хязгаарлагдмал зорилгын чиглэл
b. Харьцангуй зорилгын онол
c. Аз жаргал, элбэг баян амьдралыг цогцлуулах онол
d. Ёс суртахууны онол
82. Дараахын аль нь хязгаарлагдмал зорилгын онолд багтах вэ?
a. Аливаа төрлийн сайн сайхан байдлыг хангах, асран тэтгэх зорилгоос төр татгалзах ёстой.
b. Аюулгүй байдлыг хангах, эрх чөлөө болон эрх зүйг хэрэгжүүлэх нь төрийн үндсэн зорилго.
c. Аливаа төрлийн сайн сайхан байдлыг хангах, ядуу буурай хүмүүсийг асран тэтгэх нь төрийн үндсэн зорилго.
d. Ёс суртахууныг хангах хязгаарлагдмал зорилгоо төр хэрэгжүүлэх ёстой.
83. “Төрийн үүсэл” гэсэн ойголтыг хууль зүйн шинжлэх ухаанд ямар утгаар судалдаг вэ?
a. Төр улс үүссэн гэх түүхэн эхлэлийг
b. Төр улс үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлийг
c. Тодорхой улсын үүслийг
d. Төрийн үүслийн тухай онол
e. Өргөн утгаар судална
84. Дараахын аль нь “de facto”-д хамаарах вэ?
a. Шинээр үүссэн төрийг бүрэн хэмжээгээр, албан ёсоор хүлээн зөвшөөрөх
b. Шинээр үүссэн төрийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх
c. Аливаа улсууд харилцан бие биенээ хүлээн зөвшөөрөх сонирхолгүй боловч, ямар нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд түр зуур албан ёсоор хүлээн зөвшөөрөх
d. Тухайн төрийн оршин тогтнох чадварт эргэлзэж буйн илрэл
85. Улс төрийн нийтлэг үүсэж, эрх зүйн дэглэм тогтоож, Үндсэн хууль баталж, төр улсаа дэлхий нийтэд тунхаглажээ. Энэ нь аль ойлголтыг илэрхийлэх вэ?
a. de facto
b. de jure
c. ad hoc
d. facto
86. Дараахын аль нь декларитив онолын үзэл баримтлал вэ?
a. Аливаа улс (төр) үүсч бий болсон цагаасаа олон улсын эрх зүйн субъект болдог
b. Бусад улсууд хүлээн зөвшөөрснөөр шинэ улс олон улсын эрх зүйн бие даасан субъект болдог
c. Хүлээн зөвшөөрөх нь бодит байдлыг гагцхүү ёсчлох төдий хэрэг юм.
87. Хүн төрөлхөөсөө муу болох үзлийг аль нь баримталдаг вэ?
a. Анархистууд
b. Т.Гоббс
c. Энэтхэгийн Шустрын сэтгэгчид
d. И.Кант
88. Анархистууд ямар үзэл баримтлалыг дэмждэг вэ?
a. Байгалийн захиргаанд мөнхийн дайсагнал, айдас хүйдэс, хүний амьдрал ядуу, ой гутам байсан.
b. Байгалийн захиргаанд байх үед хувиа бодогч бодгалиудын дунд ч хамтын ажиллагаа байдаг
c. Хүн төрөлхөөсөө сайн
d. Төргүй үед горим журмаар байгалийн захиргааны дутагдлыг засна.
89. Дараахын аль нь байгалийн захиргааны үндсэн шинж вэ?
a. Хувийн өмчийн зонхилох хэсгийг байгалийн баялаг бүрдүүлж байсан. Байгалиас заяасан авьяас, бяр чадал, эр зориг, нэр хүнд бүхий ахлагч удирдлага
b. Хамтын хөдөлмөр, эзэмшил, хэрэглээ
c. Хүмүүс өөрийн гэсэн нутаг дэвсгэр дээрээ л амьдардаг байдал
d. Хууль ёсыг нийтээр сахих
90. Байгалийн захиргааны үед ямар эдийн засаг байсан бэ?
a. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
b. Хэрэглэгч эдийн засаг
c. Үйлдвэрлэгч эдийн засаг
d. Зах зээлийн эдийн засаг
e. Мал аж ахуй , газар тариалангийн эдийн засаг
91. Төрийн үүсэлд нөлөөлсөн байгалийн анхдагч хүчин хүчин зүйл
a. халуун үе (миоцен)
b. мөстлөгийн үе (плиоцен)
c. байгалийн шинжлэлийн их нээлт
d. галт уулын дэлбэрэлт
e. усны төвшний бууралт
92. Төрийн үүсэл хүний хөгжлийн аль үед холбогдох вэ?
a. Homo Erectus
b. homo Habilis
c. Homo Sapiens
93. Нийгмийн хөдөлмөрийн хуваарь, хүний хэрэгцээгээр төрийн үүслийг тайлбарладаг онол
a. шашны онол,
b. эцгийн эрхт ёсны онол
c. нийгмийн гэрээний онол
d. нийгэм-эдийн засгийн онол
e. тархацын онол
94. Төрийн үүслийн анхдагч шатгааныг байгалиас заяасан тэгш бус байдлаас эрж хайдаг онол
a. хүчирхийллийн онол
b. эцгийн эрхт ёсны онол
c. нийгмийн гэрээний онол
d. арьсны онол
e. тархацын онол
95. Төрийн үүслийг газар, нутаг дэвсгэрийг эзэрхэх, улмаар хамжлагат ёсны харилцааны түүхэн үр дүн гэж үздэг онол
a. өв залгамжлалын онол
b. эцгийн эрхт ёсны онол
c. нийгмийн гэрээний онол
d. нийгэм-эдийн засгийн онол
e. тархацын онол
96. Төрийн үүслийн анхадагч шалтгааныг хүмүүс нэг дор бөөгнөрсөнтэй холбож үздэг онол
a. өв залгамжлалын онол
b. эцгийн эрхт ёсны онол
c. нийгмийн гэрээний онол
d. нийгэм-эдийн засгийн онол
e. сэтгэл зүйн онол
97. Төрийн эрх мэдлийг зарлалгүй зөвшөөрөх (tacit consent) тухай үзэл аль онолд хамаатай юу?
a. өв залгамжлалын онол
b. эцгийн эрхт ёсны онол
c. нийгмийн гэрээний онол
d. нийгэм-эдийн засгийн онол
e. сэтгэл зүйн онол
98. Төрийн үүслийг хүний төрөлх мөн чанар болсон захирах захирагдах ёсноос ургуулан тайлбарладаг онол
a. өв залгамжлалын онол
b. эцгийн эрхт ёсны онол
c. нийгмийн гэрээний онол
d. нийгэм-эдийн засгийн онол
e. сэтгэл зүйн онол
99. Төр ёсыг хэрэгжүүлж байгаа улс түмний удирдлагын туршлагыг нөгөө нь шилжүүлэн авах замаар төр үүссэн гэдгийг батлахыг зорьдог онол
a. өв залгамжлалын онол
b. эцгийн эрхт ёсны онол
c. нийгмийн гэрээний онол
d. нийгэм-эдийн засгийн онол
e. тархацын онол
100. Төр үүсэх урьдач нөхцөлийг удирдагчийн захиргаа(вождизм) гэж үздэг онол
a. өв залгамжлалын онол
b. эцгийн эрхт ёсны онол
c. нийгмийн гэрээний онол
d. нийгэм-эдийн засгийн онол
e. улс төрийн антропологийн онол
101 . Марксист онол төрийн үүслийг тайлбарлахдаа ямар зарчимд тулгуурладаг вэ?
a. Ангийн зарчим
b. Монист зарчим
c. Плюралист зарчим
d. Төвлөрсөн удирдлагын зарчим
102. Шашны тэргүүн нар эзэн хаадтай тэмцэхэд Шашны онолын аль үзэл баримтлал хамгийн их нөлөөлсөн бэ?
a. Фома: хүний бие махбодид сүнс шингэсэн шиг л бурханы оюун ухаан, хүсэл зориг захирагч хүнд мөн оршиж байдаг.
b. Ионн Златоуст: захирагчийн оршихуй нь бурханы үйл хэрэг.
c. Библи судар: Мойсей хуулиудыг бидэнд өгсөн.
d. Августин: Төр нүгэл хилэнцээс үүдэлтэй ч бурханы авран энэрэх нигүүлсэнгүй үзэлд үйлчилвэл мөнхөд орших болно. Бурханы хаанчлалд өөрийгөө зориулсан төр л зөвтгөгдөнө.
103. Марксист онол төрийн үүслийг тайлбарласан ямар онолд тулгуурлан үүссэн бэ?
a. Хүчирхийллийн онол
b. Өв залгамжлалын онол
c. Шашны онол
d. Нийгэм, эдийн засгийн онол
e. Нийгмийн гэрээний онол
104. Марксист онолын сул тал юу вэ?
a. Хөдөлмөийн хуваарь
b. Хувийн өмч
c. Нийгмийн ялгарал, зөрчил
d. Монист зарчим
105. Төрийн үүслийн шалтгааныг өмчтэй холбон талбарладаггүй онол
a. Нийгэм, эдийн засгийн онол
b. Марксист онол
c. Өв залгамжлалын онол
d. Эцгийн эрхт ёсны онол
106. Дараах онолуудын аль алиныхаа эх сурвалж болсон бэ?
a. Хүчирхийллийн онолын эх сурвалж бол өв залгамжлалын онол
b. Өв залгамжлалын онолын эх сурвалж бол хүчирхийллийн онол
c. Марксист онолын эх урвалж нийгэм, эдийн засгийн онол
d. Нийгэм, эдийн засгийн онол нийгмийн гэрээний онолын эх сурвалж
107. Нийгмийн гэрээний онолын түүхэн эх үндсийг хэн тавьсан бэ?
a. Т.Гоббс
b. Ж.Локк
c. Ж.Ж.Руссо
d. Грекийн софистууд
e. VII Григория
108. Нийгмийн гэрээний онолд аливаа эрх мэдлийн эх сурвалжийг юу гэж үздэг вэ?
a. Бүрэн эрхт хувь хүн
b. Эзэн хаан
c. Нийгэм, эдийн засгийн хөгжил
d. Бурхны хүсэл зориг
109. Нийгмийн гэрээний онолын төлөөлөгчид төрийг хэзээ үүссэн гэж үздэг вэ?
a. Байгалийн захиргааны үед
b. Нийгмийн гэрээ байгуулагдсанаар
c. Хэрэглэгч эдийн засгаас үйлдвэрлэгч эдийн засагт шилжсэнээр
d. Хүн үүссэн үеээс
110. Т.Гоббс нийгмийн гэрээг ямар субъектууд хоорондоо байгуулдаг гэж үзсэн бэ?
a. Захирагч ба захирагдагчид
b. Хаан ба ард түмэн
c. Хувь хүмүүс
d. Захирагчид
111. Ж.Ж.Руссо нийгмийн гэрээг
a. Нэгдмэл хүсэл зориг
b. Иргэдийн эрх чөлөө
c. Нэгдмэл хүсэл зориг ба иргэдийн эрх чөлөө
d. Нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангана.
112. Нийгмийн гэрээний онолоор зөвшилцийн зарчмыг хэн хэрэгжүүлэх вэ?
a. Насанд хүрэгсэд
b. Эрүүл ухаант бүх хүн
c. Насанд хүрсэн, эрүүл ухаант бүх хүн
d. Бүхий л хувь хүн
113. Нийгмийн гэрээний онолоор төрийн ивээл хамгаалалтад орж, түүнээс ямар нэг ашиг тустай зүйл хүртэн дуугүйхэн сууж байгаа хүн бүрийг төрийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үү.
a. Тийм
b. Үгүй
c. Тодорхойгүй
d. Мэдэхгүй
114. Нийгмийн гэрээг тухайн нийгмийн бүх гишүүд бодитой байгуулдаг уу?
a. Тийм
b. Үгүй
c. Тодорхойгүй
d. Мэдэхгүй
115. Аристотель хүний мөн чанарыг юу гэж үзсэн бэ?
a. Хүний мөн чанар угаасаа сайн
b. Хүний мөн чанар угаасаа муу
c. Хүний мөн чанарын талаар тэрээр авч үзээгүй
d. Захирах захирагдах харилцаанд гарцаагүй орох тавилантай амьтан
116. Аристотель захирах захирагдах харилцааны төгс хэлбэрийг юу гэж үзсэн бэ?
a. Гэр бүл
b. Гацаа суурин
c. Улс буюу нийгэм
d. Хот
117. “Төр хэмээх энэ том айлын эцэг нь төрийн тэргүүн бөгөөд эцэг хүн хүүхдээ хэрхэн захирч, хүмүүжүүлж, халамжилдгийн нэг адил албат нараа захирна” гэж үзэж хэн хэлсэн бэ?
a. Аристотель
b. Кунз
c. Роберт Фильмер
d. Михайловский
118. Усыг амьдралд ойртуулах шаардлага захирагчийг төрүүлсэн гэж ямар онол үздэг вэ?
a. Усжуулалтын онол
b. Тархацын онол
c. Эцгийн эрхт ёсны онол
d. Органик онол
119. Азын үйлдвэрлэлийн аргатай аль онол шууд холбогддог вэ?
a. Усжуулалтын онол
b. Тархацын онол
c. Эцгийн эрхт ёсны онол
d. Органик онол
120. Тархацын онолоор төр ёс хаана эхэлж үүссэн бэ?
a. Газар дундын тэнгис
b. Нил болон Тигр
c. Янцзы болон Евфрат
d. Европ
e. Монгол
121. Тархацын онол ямар үед мухардалд ордог гэж судлаачид үздэг?
a. Төрийн анхдагч түүхэн эхлэлийн шалтгаан, нөхцөлийг тайлбарлахад
b. Иргэншлийн үед шинэ төр үүсэх тухайд
c. Хэн, хэзээ, хаанаас ямар туршлагыг дэлгэрүүлэн авсан тухайд
d. Туршлага гэж юу вэ гэдэгт
122. Габриель Тардын үзэж байгаагаар хүний ямар шинж төрийн үүсэлд гол нөлөө үзүүлсэн бэ?
a. Нийгмийн болон хувийн аливаа зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг олох чадвар, мэдлэг
b. Хүний амин хувиа хичээх шинж
c. Бусдын туршлагыг авч хэрэглэх хүсэл, эрмэлзлэл
d. Хүний ёс суртахууны шийдвэр гаргах чадвар
123. Органик онолоор засгийн газар ямар чиг үүрэг гүйцэтгэдэг вэ?
a. Нийгмийн организмын доторх хууль, зүй тогтлыг хамгаалж хэрэгжүүлэх
b. Нийгмийн организмын тогтолцоог тохируулан зохицуулах чиг үүрэг
c. Нийгийн организмын дотоод чиг үүрэг
d. Нийгмийн организмын гадаад чиг үүрэг
124. Дараах онолуудын аль нь байгалийн шинжлэх ухааны арга зүй, ойлголтыг ашигласан бэ?
a. Арьсны онол
b. Органик онол
c. Улс төрийн антропологийн онол
d. Өв залгамжлалын онол
e. Нийгмийн гэрээний онол
125. “Хүн биологийн амьтан болохынхоо хувьд байгалиас төрж, улмаар хувьслын явцад нийгмийн гишүүн, төрийн иргэн болдог. Нийгмийн амьдрал бол хүний хөгжлийн байгал, нийгмийн хуулиудын зайлшгүй хослол” гэж хэн үзсэн бэ?
a. Аристотель
b. Ж.Гобино
c. Г.Спенсер
d. Г.Тард
126. Хэн хүн амыг суут хүмүүс, хэрэгжүүлэгчид, олон түмэн гэж гурав хуваасан бэ?
a. И.Кант
b. Ф.Ницще
c. Ж.Гобино
d. Г.Спенсер
127. “Эзэн боол байх нь хүний байгалиас заяасан хувь тавилан” гэсэн үзэл дээр аль онол суурилсан бэ?
a. Арьсны онол
b. Эцгийн эрхт ёсны онол
c. Тархацын онол
d. Органик онол
e. Улс төрийн антропологийн онол
128. Арьсны онолоор доод арьсныханд ямар хүмүүсийг багтдаг вэ?
a. Байгалиас заяасан хүч чадал, оюун ухаантай
b. Соёл, иргэншил, төр, хууль, эрх мэдлийг тогтоох чадваргүй
c. Суут хүмүүсийн үзэл санааг биелүүлж, дэг журам тогтоож, хууль эрх зүй, аюулгүй байдлыг хангахад үйлчилдэг
d. Иргэншил, соёл, төр, хуулийг бүтээгч
129. Фашизм ямар онол дээр суурилж гарч ирсэн бэ?
a. Тархацын онол
b. Органик онол
c. Арьсны онол
d. Эцгийн эрхт ёсны онол
e. Улс төрийн антропологийн онол
130. Аль онол байгалийн захиргаанаас нийтийн захиргаанд шилжих завсрын шатыг удирдагчийн захиргаа гэж үзсэн бэ?
a. Тархацын онол
b. Органик онол
c. Нийгмийн гэрээний онол
d. Эцгийн эрхт ёсны онол
e. Улс төрийн антропологийн онол
131. Удирдагчийн захиргаанаас нийтийн захиргаа буюу үндэсний төрд шилжих нийгмийн интеграцийн хувьсал ямар дарааллаар явагдсан бэ?
a. орон нутгийн бүлэг - цусан төрлийн нийтлэг - удирдагчийн захиргаа - түрүү төр - үндэсний төр
b. цусан төрлийн нийтлэг - орон нутгийн бүлэг - удирдагчийн захиргаа - түрүү төр - үндэсний төр
c. удирдагчийн захиргаа - орон нутгийн бүлэг - цусан төрлийн нийтлэг - түрүү төр - үндэсний төр
d. цусан төрлийн нийтлэг - орон нутгийн бүлэг - удирдагчийн захиргаа - түрүү төр - үндэсний төр
132. Дараахын аль нь удирдагчийн захиргааны үндсэн шинжид үл багтах вэ?
a. угсаатны соёлын нэгэн нийтлэг шинжийг бүрдүүлсэн, үзэл суртлын нийтлэг тогтолцоо бүхий
b. удирдагчийн захиргааны дээд эрх мэдлийг зан үйлийн ёсчилсон горимоор хамгаалж, тахин шүтдэг зэрэг
c. хуульчилсан хүч албадлагын хэрэгсэл бүхий шийдвэр гаргах, хянах институттай шатлан захирах тогтолцоотой
d. бүгд бүхний эсрэг дайтсан хувь хүмүүсийн аминч үзэл үнэмлэхүй ноёрхож, ёс суртахууны шаардлагад тулгуурласан жам ёсны эрх хэрэгжих ямар ч баталгаа байгаагүй
e. нэмүү бүтээгдэхүүнийг дээрээс дахин хуваарилах арга эдийн засгийн амьдралд гол үүрэг гүйцэтгэдэг
133. Орчин үеийн төр судлалд төрийн үүслийг тайлбарлах ямар хандлага ноёрхож байна вэ?
a. Нийгмийн гэрээний онол
b. Нийгэм, эдийн засгийн онол
c. Төрийн үүсэл нөлөөлсөн түгээмэл хүчин зүйлийг тодруулах хандлга
d. Улс төрийн антропологийн онол
e. Сэтгэл зүйн онол
134. Дараахын аль нь төрийн үүсэлд нөлөөлсөн түгээмэл хүчин зүйлд үл багтах вэ?
a. экологийн хүчин зүйл
b. хүчирхийлэл
c. хүн ам зүйн хүчин зүйл
d. бусдын туршлага, загвар
e. нийгэм, эдийн засгийн хүчин зүйл
f. нийгмийн гэрээ
135. АНУ-ын Колумбын их сургуулийн профессор Jean L.Cohen, Andrew Aroto нар иргэний нийгмийн тухай ойлголт хэний бүтээлд анх илэрсэн гэж үзсэн бэ?
a. Ж.Ж.Руссогийн
b. Гегелийн
c. Аристотелийн
d. Т.Гоббсын
136. “Иргэний нийгэм” гэсэн нэр томъёог өрнөдөд хэдийд түгээмэл хэрэглэж эхэлсэн бэ?
a. Эртны Грек, Ромын үеээс
b. 17-р зуунаас
c. 18-р зуунаас
d. 19-р зуунаас
e. 20-р зуунаас
137. “Иргэний нийгэм засгийн газрыг нөхцөлдүүлдэг бөгөөд иргэний нийгмийн үндэс бол өмч, хүмүүс өмчөө хамгаалах эрхийн дагуу төр улсыг байгуулдаг” гэж хэн үзсэн бэ?
a. Т.Гоббс
b. Дж.Локк
c. Ш.Монтескье
d. Ж.Руссо
138. Монтескьегийн үзэж байгаагаар ............................. эрх баригчдын удирдах харилцааг зохицуулдаг бол ............................. нийгмийн гишүүдийн хоорондын харилцааг зохицуулна.
a. төрийн эрх зүй ... иргэний эрх зүй
b. иргэний эрх зүй... төрийн эрх зүй
c. хувийн эрх зүй... нийтийн эрх зүй
d. улсын эрх зүй... хувийн эрх зүй
139. “Өөрөө өөрийнхөө жинхэнэ эзэн байх ёс зүйн эрх чөлөөг олж авдаг, өөрийн боломжийг нээн илрүүлж, авъяас билгээ хөгжүүлдэг тэр орчин” бол иргэний нийгэм гэж хэн хэлсэн бэ?
a. Т.Гоббс
b. Дж.Локк
c. Ш.Монтескье
d. Ж.Руссо
140. Хүн хувийн ашиг сонирхлоо хамгийн чөлөөтэй хэрэгжүүлэх орчинг Гегель алийг гэсэн бэ?
a. иргэний нийгэм
b. улс төрийн нийгэм
c. төр
d. гэр бүл
141. Гегель ...............................-ыг иргэн, иргэний нийгэм, харин ..................................-ыг төр, улс төрийн нийгэм төлөөлнө гэж үзсэн.
a. хувийн ашиг сонирхол... нийтлэг ашиг сонирхол
b. нийтлэг ашиг сонирхол... хувийн ашиг сонирхол
c. ашиг сонирхол... ашиг сонирхол
d. нийтлэг ашиг сонирхол... нийтлэг ашиг сонирхол
142. Гегель ямар хэв маягийн нийгэмлэгүүд оршдог гэсэн бэ?
a. иргэний, эдийн засгийн, улс төрийн
b. гэр бүлийн, иргэний, эдийн засгийн, улс төрийн
c. иргэний, улс төрийн
d. гэр бүлийн, иргэний, хувийн, улс төрийн
e. гэр бүлийн, иргэний, эдийн засгийн, нийтийн
143. Аль нийгэмлэгт хүмүүсийн хооронд амьд холбоо, нэгдэл нягтрал урсгал байдлаар, жам ёсоор бий болж байдаг гэж Гегель үзсэн бэ?
a. гэр бүлийн нийгэмлэг
b. иргэний нийгэмлэг
c. эдийн засгийн нийгэмлэг
d. улс төрийн нийгэмлэг
144. Гегелийнхээр иргэний нийгмийн анхдагч субъект
a. Гэр бүл
b. Эдийн засаг
c. Улс төр
d. Төр
e. Иргэд
145. Гегелийн үзэл санааны үүднээс дараахын аль нь зөв бэ?
a. Улс төрийн нийгэм бол иргэний нийгэм тусгаар хувь хүмүүсийн хооронд оршиж байгаа завсар
b. Тусгаар хувь хүмүүс бол нийгмийн амьдралын зохион байгуулалтын дээд хэлбэр төр иргэний нийгэмийн хооронд оршиж байгаа завсар
c. Иргэний нийгэм улс төрийн нийгмээс хараат бус оршино
d. Иргэний нийгэм бол нийгмийн амьдралын зохион байгуулалтын дээд хэлбэр төр тусгаар хувь хүмүүсийн хооронд оршиж байгаа завсар
146. И.Кант “иргэний байгуулал бүхий төрийн тогтолцоо ямар байх ёстой” гэж үзсэн бэ?
a. бүгд найрамдах засагтай
b. хаант засагтай
c. бүгд найрамдах эсвэл хаант засагтай
d. ардчилсан дэглэмтэй
147. И.Кант иргэний байгууллын ямар ямар үндсэн зарчимд тулгуурласан байх ёстой гэж үзсэн бэ?
a. хүн нийгмийн гишүүний хувьдаа эрх чөлөөтэй
b. иргэд албат учраас төрөөс хараат
c. хүмүүс улсын иргэн тул бүгдээр тэгш
d. нийгмийн гишүүд иргэн болох хувьдаа бие даасан байдалтай
148. Иргэний нийгмийн хөгжлийн үе шатны талаар Кантын дэвшүүүлсэн үзлийн зөв дарааллыг тэмдэглэнэ үү.
1. Түүхийн өмнөх үе буюу зэрлэгийн үеийн иргэний нийгэмд бүгдээр бүхний эсрэг дайтна.
а. I давхар
2. Хүн, иргэн бүрийн эрх чөлөөтэй байх боломжийг хангахын тулд хүн бүрийн эрх чөлөөг тэгш хязгаарласан эрх зүйт, нийтлэг хууль бүхий бүх дэлхийн иргэний төлөв байдал бүрэлдсэн үе. Хувь хүн дэлхийн иргэний статустай болно.
б. II давхар
3. Засаглагчийн хүсэл эрмэлзэл, дур зорго ноёрхоно. Хувь хүний ёс суртахуун, хууль эзний өршөөл, ивээлээс хамаардаг деспот нийгэм болой.
в. III давхар
4. Дэлхий дахинд ёс суртахуун, хүний нэр төр, нандин чанар үнэмлэхүй ноёрхох үе бөгөөд нийтлэг эрх ашиг сайн дурын үндсэн дээр хүн бүрийн үүрэг мэтээр хэрэгжинэ.
г. IV давхар
5. Хувь хүний зан чанар нийтийн хуульд, тэгэхдээ дэлхийн төвшинд бус, өөрийн улсын хэмжээнд захирагдана.
д. V давхар
a. 1, а; 2, б; 3, в; 4, г; 5, д
b. 2, а; 3, б; 1, в; 4, г; 5, д
c. 1, а; 3, б; 5, в; 2, г; 4, д
d. 1, а; 3, б; 4, в; 2, г; 5, д
e. 1, а; 2, б; 5, в; 3, г; 4, д
149. Иргэний нийгмийг эрх зүйт, ардчилсан ёсны орчин гэж үзвэл ямар ямар элементийг агуулдаг вэ?
a. Эрх зүйт хуулийг дээдлэнэ
b. Хууль дээдэлнэ
c. Зах зээлийн харилцаа тогтсон байна
d. Эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлнэ
e. Хариуцлагатай улс төрийн харилцаа, соёл, эрх зүйн дэг журам бүрэлдэнэ
150. Эдгээрээс аль нь иргэний нийгмийг олон ургальч зарчим бүхий орчин гэдгийг харуулж байна вэ?
a. дотооддоо мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг бүрдүүлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, оршин суух газраа сонгох, гадаадад явах, эх орондоо буцаж ирэх бололцоо бүхий байх
b. Сэтгэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хууль зүйн бололцоотой, сөрөг хүчний дуу хоолойг сонсдог, эрх ашгийг нь хуулиар хамгаалсан байх
c. Нийгэм янз бүрийн социал бүтэцтэй байх
d. Хамгийн бага зохицуулалт бүхий төртэй, хууль ёсны аливаа санал, санаачилга, бие даасан байдал хэрэгжих эрх зүйн орчинтой байх
e. Хувь хүнээс эхлэн аливаа байгууллага эрх зүйт хуулийн хүрээнд бие даан үйл ажиллагаа явуулах бололцоотой байх
151. Иргэний нийгэм хэзээ үүсэн бүрэлдэж, хөгжсөн талаар ямар үзэл баримтлал байдаг вэ?
a. хүмүүсийн нийтлэг үүссэнээр
b. Үндсэн хууль батлаж иргэний нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах болсноор
c. төр нийтлэг эрх ашгийг хамгаалах болсноор
d. хөрөнгөтний нийгмийн харилцаа тогтсоноор
e. хувийн өмч бий болсноор
152. Дараахын аль нь зөв бэ?
a. Төр, иргэний нийгэм хоёр нэгдэлтэй оршино
b. Иргэний нийгэм төрийг хянана
c. Төр, иргэний нийгмийг хянана
d. Төр, иргэний нийгэм харилцан бие биенээ хянана
e. Төр, иргэний нийгэм хоёр тус тус даа оршино
153. Иргэний нийгмийн хүч хэт давамгайлбал нийгэм ......................., төр хэт хүчирхэгжвэл ................ хүрнэ.
a. тусгаар тогтнол алдагдахад... тоталитаризмд
b. анархизмд... тоталитаризмд
c. тусгаар тогтнол алдагдахад... боолчлогдоход
d. тоталитаризмд... анархизмд
154. Ямар нийгэмд төр, иргэний нийгэм хоёр бие биенээ хуулийн хүрээнд тэнцвэртэй хянах нөхцөл илүү бүрдэх вэ?
a. Ардчилсан бус нийгэм
b. Тоталитар нийгэм
c. Ардчилсан нийгэм
d. Авторитар нийгэм
e. Социалист нийгэм
155. Төрийн тухай хэн юу гэж хэлсэн бэ?
1. Т.Гоббс
а. хүчирхийлэгч
2. Ф.Бастиа
б. татвараар сорон мөлжигч
3. Милль
в. левиафантай зүйрлэсэн
4. Ж.Локк
г. зайлшгүй байх ёстой муу зүйл
5. Р.Нозик
д. хүний эрхийн гол дайсан
a. 1, а; 2, б; 3, в; 4, г; 5, д
b. 1, б; 2, а; 3, г; 4, в; 5, д
c. 1, в; 2, б; 3, г; 4, а; 5, д
d. 1, д; 2, б; 3, а; 4, г; 5, в
e. 1, г; 2, в; 3, д; 4, а; 5, б
156. Дорно дахинд төрийн эрх мэдлийг хязгаарлах ямар үзэл санаа байсан бэ?
a. Тэнгэр гэсэн аугаа их дээд оюун санааны дор ариун гэгээн ёс суртахууны тухай үзэл санаа
b. Жам ёсны эрхэд тулгуурласан хуулийн тухай үзэл санаа
c. Үндсэн хууль, түүнийг дээдлэх тухай үзэл санаа
157. Үндсэн хууль, түүнийг дээдлэх тухай үзэл санаа хаанахын үнэт зүйл вэ?
a. Өрнийн
b. Дорнын
c. Өрнө, дорнын
d. Европын үнэт зүйл
158. 1789 оны Францын Хүний болон иргэний эрхийн тунхагийн 16-р зүйлийг үндэс болговол Монгол улсад 1992 оноос өмнө Үндсэн хууль оршиж байсан уу?
a. Үндсэн хууль жинхэнэ утгаар оршиж байгаагүй
b. 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиуд байсан
c. Их засаг хууль Үндсэн хууль байсан
d. Үндсэн хууль оршиж байсан эсэх нь тодорхойгүй
159. Хүмүүсийн тэр дундаа төрийн албан хаагчдын итгэл үнэмшил, албаны соёл, үйл ажиллагаанд төрий эрх мэдлийг хуваарилахыг юу гэж нэрлэдэг вэ?
a. Агуулгын хуваарилалт
b. Хэлбэрийн хуваарилалт
c. Агуулгын болон хэлбэрийн хуваарилалт
d. Төрийн эрх мэдлийн хуваарилалт
160. Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 6-д заасан “эрүүл мэндээ хамгаалуулах” эрхийг хязгаарласан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуульд оруулж болох уу?
a. Болно
b. Болохгүй
c. Аль нь ч байж болно
161. Орчин үед Үндсэн хуульд нэмэлт, нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэх эрхийг хэнд эдлүүлэх чиг хандлага давамгайлж байна вэ?
a. Төрд
b. Парламентад
c. Засгийн газарт
d. Ард түмэнд
162. Төрийн дур зоргыг хязгаарлагч хамгийн гол хүч юу вэ?
a. Хууль
b. Иргэний нийгэм
c. Хууль, иргэний нийгэм
d. Ёс суртахуун
e. Төр өөрөө
163. Төрийн санаатай алдааг залруулагч гол хүч нь юу вэ?
a. Төрийн өөрийнх нь дотоод механизм
b. Иргэний нийгэм
c. Хууль
d. Засгийн газар
e. Ард түмэн
164. Иргэний нийгэм хэзээ төрийн сөрөг хүч болох вэ?
a. Иргэний нийгэм төртэй ямагт тэрсэлдэж байдаг учраас үргэлж байдаг
b. Төр иргэдийн эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн
c. Төр эрх мэдлээ хэтрүүлсэн
d. Төр үйл ажиллагаагаа явуулж байгаа үед
165. Иргэний нийгэм төлөвшинө гэдэг нь ямар утгатай вэ?
a. Нийгэм нэг төрөл байдалд орно
b. Нийгэм өөр өөр ашиг сонирхол бүхий нийгмийн бүлгүүдэд хуваагдана
c. Төрөөс хүмүүст хайр халамж үзүүлэх ажил бодитой болно
d. Иргэдийн эрх, эрх чөлөө хамгаалагдана
166. Хөгжингүй иргэний нийгэмд .........................................
a. Хуулийн үндэс нь хүний эрх болно
b. Иргэд нийгмийн төлөө байна
c. Өмч нийтийн сайн сайханд захирагдана
d. Төр иргэдэд эрх чөлөө олгоно
e. Нийгэм иргэдийн төлөө байна
f. Иргэд төрийн эрхийг тогтоодог
167. Төр, иргэний нийгмийн хүчний харьцаа ямар байх нь юунаас илүү хамаарах вэ?
a. Иргэний нийгмийн төлөвшил
b. Төр
c. Хууль
d. Тухайн улс орны хөгжил, иргэншил, соёл
168. Төр, иргэний нийгмийн харилцааны хөгжлийн аль үе шатанд төрийн үүрэг давамгайлж байсан бэ?
a. Эхний үе
b. Хоёр дахь үе
c. Гурав дахь үе
d. Дөрөв дэх үе
e. Шинэ үе
169. Төр, иргэний нийгмийн харилцааны тухайд либерал ардчилсан онол ямар үзэл баримтлалтай вэ?
a. Иргэний нийгмийн эрх чөлөөг хангах
b. Иргэдийг хамгаалах
c. Төрийн эрх мэдлийг шударга бусаар авахаас хамгаалах
170. Ямар онол иргэний нийгмийн хөгжлийн хэвийн үйл ажиллагааг хангах, баталгаажуулах, зах зээлийн хатуу хууль, монополиос иргэдийг хамгаалахад төрийн хууль ёсны оролцоо, зохицуулалт хэрэгтэй гэж үздэг.
a. Социал – демократ
b. Фашист
c. Либерал – ардчилсан
d. Дуалист
e. Социалист
171. 1992 оны Монгол улсын Үндсэн хууль батлагдсанаар төр, иргэний нийгмийн харилцаа ямар үзэл санаанд тулгуурлах болсон бэ?
a. Төр, иргэний нийгмийг нөхцөлдүүлнэ
b. Иргэний нийгэм төрийг нөхцөлдүүлнэ
c. Дээрхийн аль нь ч биш
172. 1960 оны Үндсэн хуулийн ямар үзэл санаа иргэний нийгмийн зарчмууд үйлчлэх бололцоог шууд хязгаарлаж байсан бэ?
a. Нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавих үзэл санаа
b. Өмчийн олон хэлбэр
c. Монгол улсын иргэд хувийн өмчтэй байж үл болох үзэл санаа
d. Улс төрийн олон ургальч үзэл
e. Нийгмийн өмчийн тухай үзэл санаа
173. Дараахын аль нь Монгол улсын төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бэ?
a. Ардчилсан ёс
b. Шударга ёс
c. Эрх чөлөө
d. Тэгш байдал
e. Зүй ёс
174. Нийгмийн нэг төрөл байдал нь юуны хөрс суурь болдог вэ?
a. Дарангуйлал
b. Ардчилал
c. Иргэний нийгэм
d. Улс төрийн нийгэм
175. Монгол улсын Үндсэн хуулийн 62-р зүйлийн 2-ын “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэсэн заалт иргэний нийгмийн ямар үзэл санаа, зарчмын илрэл вэ?
a. Нээлттэй байх
b. Олон ургальч байх
c. Нийгэм өөрөө хөгжих, өөрийгөө удирдах
d. Эрх зүйт нийтлэг хууль
176. Нийгэм ямар ямар дэд тогтолцооноос бүрдэх вэ?
a. Гэр бүлийн дэд тогтолцоо
b. Социал дэд тогтолцоо
c. Оюун санааны дэд тогтолцоо
d. Эдийн засгийн дэд тогтолцоо
e. Улс төрийн дэд тогтолцоо
177. Нийгмийн улс төрийн дэд тогтолцоонд юуг хуваарилан зохицуулдаг вэ?
a. Гэр бүлийн гишүүдийн үүрэг
b. Иргэдийнхээ ашиг сонирхол
c. Хүний хэрэгцээ
d. Эрх мэдэл
178. “Улс төрийн тогтолцоо бол төр, иргэний харилцан холбоо, улс төрийн эрх мэдлийг зохион байгуулж буй улс төрийн байгууллага, түүний үйл ажиллагаанд тулгуурласан хэм хэмжээ, үзэл санааны харилцан үйлчлэлийн нийлбэр цогц” гэсэн тодорхойлолт хэнийх вэ?
a. Д.Истон
b. К.Поппер
c. Г. Елленик
d. Г.Алмонд
179. Улс төр судлалд улс төрийн тогтолцоо гэсэн ойлголтоор юуг илэрхийлдэг вэ?
a. Улс төрийн янз бүрийн үзэгдлийн тогтолцооны шинж чанарыг илрүүлэн, тэмдэглэхэд чиглэсэн онолын хийсвэр загвар
b. Улс төрийн харилцааны бүрдэл
c. Улс төрийн харилцаанд оролцогчдын цогц
d. Дээрхийн аль нь ч биш
180. Улс төрийн тогтолцооны нийгмийн зорилго юу вэ?
a. Эрх мэдэл
b. Нийтлэг ашиг сонирхол
c. Хувийн ашиг сонирхол
d. Нийтлэг болон хувийн ашиг сонирхол
181. Хүн улс төрийн харилцаанд яагаад оролцдог вэ?
a. Хөндөгдсөн болон өдөөгдсөн ашиг сонирхлоо илэрхийлэх, хамгаалахын төлөө
b. Мэдлэг олж авах, хүмүүжихын тулд
c. Соёл эзэмших гэж
d. Эрх мэдлийн төлөө тэмцэх, түүнд хариу үйлдэл хийгээд эс үйлдэл үзүүлэхийн төлөө
182. Улс төрийн тогтолцоог системийн онолын үүднээс авч үзвэл үйл ажиллагааны загвар нь ямар үндсэн хэсэгтэй вэ?
a. Оролт- Үйл явц- Гаралт
b. Хяналт- Үйл явц- Шалгалт
c. Үйл явц-Шалгалт-Гаралт
d. Гаралт-Үйл явц- Орц
e. Оролт-Шалгалт-Хяналт Гарц
183. Г.Алмондынхоор улс төрийн тогтолцооны оролтын чиг үүрэг юу вэ?
a. Иргэдийн улс төрийн оролцоог хангах
b. Иргэндийн ашиг сонирхлыг илэрхийлэх, нэгтгэх,
c. Иргэдийг улс төрийн хувьд нийгэмшүүлэх
d. Хэм хэмжээ боловсруулах
e. Хэм хэмжээг хэрэглэх, сахин биелүүлэх, хяналт тавих
184. Төр яагаад улс төрийн тогтолцооны гол институт болдог вэ?
a. Улс төрийн харилцаанд оролцогч бүх субъектын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, улс төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлдэг
b. Төрийн бүрэн эрх бүх хүн ам, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг
c. Нийгмийн баялаг, үнэт зүйлсийг хуваарилах, хамгаалахад оролцдог
d. Улс төрийн тогтолцооны бүрдэл хэсэгт багтдаг
e. Албадлагыг шаардлагатай нөхцөлд ил хэрэглэдэг
185. Улс төрийн тогтолцооны либерал – ардчилсан хэв маягт төр ямар үүрэгтэй байх вэ?
a. Төр Үндсэн хуулийн үзэл санааны дагуу тохируулагчийн үүрэг гүйцэтгэх ёстой
b. Төр бүхнийг шийдвэрлэгч байх ёстой
c. Төр зохион байгуулагч байх ёстой
d. Төр хуваарилагч байх ёстой
e. Төр халамжлагч байх ёстой
186. Парламентаас засгийн газраа байгуулдаг улсад төрийн эрх мэдэл дэх улс төрийн намын оролцоо, нөлөө ямар байдаг вэ?
a. Бага
b. Их
c. Дунд зэрэг
d. Ямар ч байж болно
e. Бараг байдаггүй
187. Төрийн эрх мэдлийн ямар салаанд улс төрийн намын оролцоо, нөлөө хамгийн их жин дарж байх бололцоо бүхий вэ?
a. Хууль тогтоох эрх мэдэл
b. Шүүх эрх мэдэл
c. Гүйцэтгэх эрх мэдэл
d. Аль ч эрх мэдэлд биш
188. Ардчилсан дэглэм бүхий улс оронд улс төрийн нам
a. Сонгуульд олонх болж чадаагүй нам сөрөг хүчин болно
b. Сонгууль эрх баригч намын байр суурийг бэхжүүлэх, хууль ёсны болгох хэрэгсэл болдог
c. Улс төрийн нам хийгээд төр хуулийн хүрээнд хамтран ажиллана
d. Төрийн бүх эрх мэдэл улс төрийн намын удирдагчдын гарт төвлөрдөг
e. Сонгуулийн үр дүнгээс хамааран өөрийн үзэл баримтлалыг хэрэгжүүлнэ
189. Олон нийтийн байгууллага нь төртэй харилцахдаа ямар үүрэг гүйцэтгэх вэ?
a. Төр иргэдийн санаа бодол, ашиг сонирхлыг мэдрэн ажиллахад нь туслах
b. Төрийн эрх мэдлийн төлөө тэмцдэх
c. Төрийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, олон нийтийн анхаарал, тэмцлийг зохион байгуулах
190. Ямар улс төрийн шашинтай вэ?
a. Пакистан
b. Марокко
c. АНУ
d. Иордан
e. Монгол
191. Төрийн статустай сүм, хийд
a. Эдийн засгийн харилцааны хүрээнд газар, байшин барилга, соёлын бүтээлийг өмчилнө
b. Сүм хийдийн удирдлага улс төрийн болон төрийн байгууллагын ажиллагаанд нөлөөлж, оролцохгүй
c. Өсвөр үеийн боловсрол, хүмүүжлийн асуудалд бүрэн эрх эдэлж, хэвлэл, кино, телевизийн нэвтрүүлгэд шашны шалгуур тавина
d. Сүм, хийд зөвхөн иргэдийн шүтэх хэрэгцээг хангахтай холбогдсон асуудлыг шийдвэрлэдэг
192. Ямар улсыг төрөөс шашинг тусгаарласан гэж үзэх вэ?
a. Төрөөс иргэдийн шашинд хандах хандлагыг хянахгүй бөгөөд ямар нэг бүртгэл хийдэггүй
b. Төр сүм, хийдийн дотоод үйл ажиллагаанд бага хэмжээнд оролцдог
c. Төрөөс сүм, хийдэд бага зэрэг материаллаг болон бусад тусламж үзүүлдэг
d. Сүм, хийд төрийн аливаа хэргийг эрхлэх ёсгүй
e. Зөвхөн зарим тохиолдолд төрийн албан хаагч албан тушаалд томилогдохдоо шашны тангараг өргөнө
193. Платон төрийн байгууллыг хэрхэн ангилсан бэ?
a. хаант, язгууртны, бүгд найрамдах, цөөнхийн, ардчилсан, дарангуйлагч
b. язгууртны, нэр алдарт дурлагчдын, цөөнхийн, ардчилсан, дарангуйллын
c. цөөнхийн, ардчилсан, дарангуйллын хаант, язгууртны, бүгд найрамдах
d. ардчилсан ба ардчилсан бус
194. Эртний Грекийн сэтгэгчид төрийн байгууллыг ангилахдаа юуг шалгуур болгож байсан бэ?
a. эрх мэдлийг хэн хэрэгжүүлж буйг
b. төрөөс эрх мэдлээ хэрэгжүүлэх арга, хэлбэр, зохион байгуулалтыг
c. нэг хүн үү, хэсэг бүлэг үү, эсхүл олонхи хэрэгжүүлж байна уу
d. үйлдвэрлэлийн аргыг нь
e. хэний эрх ашгийг гол болгож байгааг
195. Эртний Грекийн сэтгэгчдийнхээр дараахын аль нь зөв бэ?
a. хааны эрх мэдэл, дур зорго хэтэрвээс ардчилсан төрд шилжинэ
b. төрийн нэг байгууллын зохист чанар алдагдваас түүний эсрэг хэлбэр тогтоно
c. хааны эрх мэдэл, дур зорго хэтэрвээс олонхын төрд шилжинэ
d. ардчилсан төр зохист байдлаа алдвал ардчилсан бус төр тогтоно
e. ардчилсан төр зохист байдлаа алдахад дарангуйлагч төр тогтоно
196. “Нийгмийн дотоод зөрчил, ашиг сонирхлын ялгаа, хуваагдал нь төр өөрчлөгдөх шалтгаан болно” гэж хэн анх үзсэн бэ?
a. Гегель
b. Платон
c. Аристотель
d. Карл Маркс
e. Карл Поппер
197. Г.Еллинек төрийг түүхэн хөгжлийг нь шалгуур болгож хэрхэн ангилсан бэ?
a. дорнын, грекийн, ромын, германы
b. эртний дорно дахины, грекийн, ромын, дундад үеийн, шинэ үеийн
c. эртний дорно дахины, ромын, дундад үеийн, шинэ үеийн
d. эртний дорно дахины, грекийн, ромын, шинэ үеийн
198. Гегель эртны дорно дахины төрийн гол онцлогийг юу гэж үзсэн бэ?
a. бүх хүн эрх чөлөөтэй гэдгээ мэдэрдэг төр
b. нэг ч хүн эрх чөлөөтэй гэдгээ мэдэрдэггүй төр
c. нэг л хүн эрх чөлөөтэй гэдгээ мэддэг төр
d. нэг хэсэг хүн эрх чөлөөтэй гэдгээ мэддэг төр
199. Грекийн төр ямар байсан бэ?
a. төрийн тэргүүн - эзэн хаанаа дээд тэнгэрийн элч хэмээн шүтэн биширдэг байсан
b. иргэд нь төрийнхөө төлөө амьдарч байсан
c. анхны нийтлэг хууль үйлчилж байсан
d. хүн төрийн гишүүний хувьд төдийгүй, харин бодгаль болох хувьдаа эрх зүйн этгээд байсан
200. Ромын төр ямар онцлогтой байв?
a. Хааны хүсэл зориг, зарлиг туйлын шинжтэй байсан
b. Иргэд нь “төр бол иргэдийн нийлбэр цогц” гэсэн үзэлтэй байсан
c. Төгс хүчирхэг төр байв
d. Хувийн болон нийтийн эрх зүйг зааглан салгасан
e. Хааны эрх мэдлийг хэмжээгүй болгоход шашныг ашиглаж байсан
201. Дундад үеийн төр
a. Сүм хийдийн хүчтэй нөлөөтэй байсан
b. Ард түмний үйл хэрэг болж байв
c. Дотооддоо асар өндөр нэгдэлтэй, өөрийн хууль, иргэдийн холбоонд тулгуурлан тусгаар тогтносон, цэрэгжсэн төр байжээ
d. Зан заншил, ёс суртахуун төрийн хуулийн хэмжээнд үйлчилж байсан
e. Хэмжээгүй эрх бүхий хатуу төвлөрүүлсэн хаант засгийн хэлбэртэй байсан
202. Шинэ үеийн төрийн онцлог:
a. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх
b. Ёс суртахууныг төрийн хуулийн хэмжээнд үйлчлүүлэх
c. Үндсэн хуульт ёс
d. Нийгмийн тэгш, шударга ёсыг хангах
e. Иргэний засаг
203. Түүхэн хөгжлийнх нь зүй тогтлыг шалгуур болгон Р.Моль төрийг хэрхэн ангилсан бэ?
a. Эцгийн эрхт ёсны, газар эзэмшигчдийн, Грек, Ромын, бурханлаг, дарангуйлагч, эрх зүйд суурилсан орчин үеийн
b. Хаант, язгууртны, бүгд найрамдах, цөөнхийн, ардчилсан, дарангуйлагч
c. Эртний дорно дахины, грекийн, ромын, дундад үеийн, шинэ үеийн
d. Дорнын, грекийн, ромын, германы
e. Эцгийн эрхт ёсны, газар эзэмшигчдийн, эртний, бурханлаг, дарангуйлагч, эрх зүйд суурилсан орчин үеийн
204. Р.Моль “эртний” төрд ямар төрүүдийг багтаасан бэ?
a. Хаант
b. Дарангуйлагч
c. Язгууртны
d. Эцгийн эрхт ёсны
e. Ардчилсан
205. Эрх мэдлээ хэрэгжүүлж буй аргыг нь шалгуур болгон төрийг
a. Хаант ба бүгд найрамдах
b. Холбооны болон нэгдмэл
c. Ардчилсан ба ардчилсан бус
d. Монист, сегментар, плюралист гэж ангилна.
206. Г.Келзен төрийг
a. Ардчилсан ба ардчилсан бус
b. Ардчилсан ба ноёрхогч
c. Ардчилсан ба хуурамч ардчилсан
d. Бүгд найрамдах ба хаант гэж ангилсан.
207. Р.Макайвер ардчилсан бус төрд
a. Охлократ
b. Ноёрхогч
c. Ардчилчилсан
d. Дарангуйлагч
e. Хуурамч ардчилал бүхий төрийг багтаасан.
208. Ардчилсан дэглэм бүхий улс орнуудыг дотор нь
a. Либерал
b. Консерватив
c. Тоталитар
d. Авторитар
e. Охлократ гэж ангилна.
209. Ямар улс оронд төр зөвхөн хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй вэ?
a. Либерал ардчилсан дэглэм бүхий улс
b. Консерватив ардчилсан дэглэм бүхий улс
c. Тоталитар дэглэм бүхий улс
d. Авторитар дэглэм бүхий улс
e. Охлократ ардчилсан дэглэм бүхий улс
210. Дараахын аль нь консерватив ардчилсан дэглэм бүхий улсын шинж вэ?
a. Ардчиллын үнэт зүйлсийг ард түмний дуу хоолой, шахалтаар хэрэгжүүлж байдаг
b. Төр нийгмийн амьдралд хамгийн бага оролцох ёстой
c. Нийтийн сайн сайхан, үндэстний уламжлалт үнэт зүйлийг хамгаалах үүднээс төрийн хууль ёсны оролцоог харьцангуй өндөр төвшинд хадгалдаг
d. Ардчилсан бус дэглэмээс ардчилсан дэглэмд шилжих шилжилтийн үе
211. Авторитар дэглэм бүхий улс
a. “Тушаагаагүй бүхнийг хориглоно” гэсэн зарчмыг баримталдаг
b. “Улс төрөөс бусдыг зөвшөөрнө” гэсэн зарчимтай
c. Тодорхой бие хүн буюу улс төрийн нэг хүч, хэсэг, бүлэг хүмүүсийн эрх мэдэл улс төрийн амьдралын хүрээнд хязгааргүй ноёрхдог
d. Эдийн засгийн эрх, эрх чөлөө нээлттэй
e. “Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө” гэсэн зарчмыг мөрдлөг болгодог
212. Төрийн удирдлагын хэлбэрээр төрийг
a. Хаант ба бүгд найрамдах
b. Холбооны болон нэгдмэл
c. Ардчилсан ба ардчилсан бус
d. Монист, сегментар, плюралист гэж ангилна.
213. Төрийн байгууламжаар төрийг
a. Хаант ба бүгд найрамдах
b. Холбооны болон нэгдмэл
c. Ардчилсан ба ардчилсан бус
d. Монист, сегментар, плюралист гэж ангилна.
214. Төрийн тэргүүн болон төрийн дээд байгууллагыг сонгож байгуулдаг улсыг
a. Хаант
b. Нэгдмэл
c. Ардчилсан
d. Ардчилсан бус
e. Бүгд найрамдах гэнэ
215. Төрийг монист, сегментар, плюралист гэж ангилах шалгуур нь юу вэ?
a. Төрийн байгууламж
b. Үйлдвэрлэлийн арга
c. Төрөөс эрх мэдлээ хэрэгжүүлэх арга
d. Төрийн эрх мэдлийг хуваарилан хэрэгжүүлж буй байдал
e. Төрийн удирдлагын хэлбэр
216. Аль ангилалд төрийн эрх мэдлийг хэлбэрийн хувьд хуваарилсан, агуулгын хуваарилалт хийгээгүй (харилцан тэнцвэр, хяналт, бие даасан байдал тогтоогүй) байдаг вэ?
a. Ардчилсан
b. Монист
c. Бүгд найрамдах
d. Сегментар
e. Плюралист
217. Марксист онол төрийг ямар шалгуураар ангилдаг вэ?
a. Төрийн байгууламж
b. Төрөөс эрх мэдлээ хэрэгжүүлэх арга
c. Үйлдвэрлэлийн арга
d. Төрийн эрх мэдлийг хуваарилан хэрэгжүүлж буй байдал
e. Төрийн удирдлагын хэлбэр
218. Дараахын аль нь нэгдмэл соёл иргэншлийн онолд хамаарах вэ?
a. Евроцентризм
b. Космополитизм
c. Глобалчлал
d. Улс үндэстэн бүр өөр өөрийн давтагдашгүй соёл иргэншилтэй
219. Төрийг Өрнийн хийгээд Дорнын гэж ангилахын шалгуур нь юу вэ?
a. Төрийн удирдлагын хэлбэр
b. Төр ёсны номлол, соёл иргэншил
c. Үйлдвэрлэлийн арга
d. Газар зүйн байрлал
e. Шинжлэх ухаан – техникийн дэвшил, хүн амын амьдралын түвшин
220. Өрнийн төр ёсны үндсэн шинж:
a. Шашин төрийг хослох
b. Тэмцэх, маргах сэтгэлгээ
c. Төрөө дээдлэх
d. Эрх, эрх чөлөө
e. Индивидуализм
221. Дорнын төр ёсны үндсэн шинж:
a. Төрөл садан, нутаг усны нийтлэг
b. Хувийн ашиг сонирхол (өмч)
c. Ахмадаа хүндэтгэх сэтгэлгээ
d. Төрийн оролцоо өндөр
e. Ардчилал
222. Уолт Ростоу төрийг ангилахдаа юуг шалгуур болгосон бэ?
a. Төрийн удирдлагын хэлбэр
b. Төр ёсны номлол
c. Үйлдвэрлэлийн арга
d. Газар зүйн байрлал
e. Шинжлэх ухаан – техникийн дэвшил, хүн амын амьдралын түвшин
223. Дараахаас зөв хослолыг олно уу.
1. Уламжлалт нийгэм
а. Ардчилсан хэв маягт багтахуйц төр
2. Шилжилтийн нийгэм
б. Бүх нийтийн сайн сайхны төлөөх халамжит төр
3. Шинжлэх ухаан, техникийн дэвшлийн өмнөх нийгэм
в. Үндсэн хуульт ёсыг дээдэлсэн төр
4. Боловсронгуй нийгэм
г. Монист хийгээд этатист төр
5. Өндөр хэрэглээний нийгэм
д. Ардчиллын нийтлэг зарчмыг хэрэгжүүлэхээр зорьж буй төр
a. 1, г; 2, д; 3, а; 4, в; 5, б
b. 1, а; 2, б; 3, в; 4, г; 5, д
c. 1, б; 2, а; 3, г; 4, в; 5, д
d. 1, г; 2, а; 3, д; 4, в; 5, б
e. 1, в; 2, д; 3, а; 4, г; 5, б
224. Төрийн хэлбэр бол:
a. улсын нутаг дэвсгэрийн зохион байгуулалт
b. төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны тогтолцоо
c. төрийн удирдлагын харилцааны эрх хэмжээ
d. Үндсэн хуулийн байгууламж
225. Төрийн дээд албан тушаалыг ямар субъект хэрэгжүүлж буйгаар
a. парламентын, үндсэн хуульт, хаант
b. ерөнхийлөгчийн болон парламентын
c. ардчилсан ба ардчилсан бус
d. хаант, бүгд найрамдах улс гэж ангилна
226. Төрийн тэргүүнийг хаан угсаа залгамжлан хэрэгжүүлдэг төрийн удирдлагын хэлбэрийг
a. хэмжээгүй эрхт хаант улс
b. хэмжээт эрхт хаант улс
c. хаант улс
d. Үндсэн хуульт хаант улс гэнэ.
227. Хаан ширээ залгамжлахад хүйс үйл ялгаварлах хэдий ч отгон хүү давуу эрх эдлэх тогтолцоо
a. австрийн тогтолцоо
b. салийн тогтолцоо
c. кастилийн тогтолцоо
d. зөв хариулт алга байна
228. Дуалист хаант засгийн үндсэн онцлог нь:
a. хаан хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хамт хэрэгжүүлнэ.
b. парламент хууль тогтоох эрх мэдлийг, хаан гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Засгийн газар парламент болон хааны өмнө хариуцлага хүлээдэг.
c. парламент хууль тогтоох эрх мэдлийг, хаан гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Засгийн газар хааны өмнө хариуцлага хүлээдэг.
d. хаан хууль тогтоох, шүүх эрх мэдлийг, засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Засгийн газар хааны өмнө хариуцлага хүлээдэг
229. Хаант засгийг юуг шалгуур болгож хэмжээгүй, хэмжээт эрхт гэж ангилдаг вэ?
a. хааны эрх хэмжээ
b. хаан хариуцлага хүлээж буй эсэх
c. хааны бүрэн эрх
d. Үндсэн хуультай эсэх
230. Парламентын хаант улсад дараах зарчмыг удирдлага болгоно.
a. хаан удирдана, харин төр барихгүй
b. хаан төр барина, гэвч шүүхгүй
c. хаан засаглана, харин удирдахгүй
d. хаан төр барина, гэвч удирдахгүй
231. Бүгд найрамдах улс бол:
a. төрийн эрх мэдлийг хуваарилсан төрийн удирдлагын хэлбэр
b. ерөнхийлөгч болон парламент төрийн удирдлагыг хамтран хэрэгжүүлдэг төрийн удирдлагын хэлбэр
c. ерөнхийлөгч болон төрийн дээд байгууллагыг сонгож байгуулдаг төрийн удирдлагын хэлбэр
d. парламентын засаг бүхий үндсэн хуульт төрийн хэлбэр
232. Бүгд найрамдах улсын үндсэн шинж
a. төрийн тэргүүн, эрх мэдлийн дээд байгууллагыг ард түмэн тодорхой хугацаагаар сонгоно
b. хууль ёсыг дээдэлнэ
c. төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгчид өөрийн үзэмж, хүсэл зоригоор бус, хууль, нийтлэг эрх ашгийг удирдлага болгон ард түмний хяналт дор ажиллана
d. хараат бус шүүх оршино
233. Эртний Афины ардчилал
a. шууд ардчилал
b. төлөөллийн ардчилал
c. полити
d. зөв бодомж алга байна
234. Зөвлөлийн төр нь
a. бүгд найрамдах улсын нэг хэлбэр
b. бүгд найрамдах улсын гажсан хэлбэр
c. бүгд найрамдах улсын хэлбэрт хамаарахгүй
d. зөв хариулт алга байна
235. Орчин үеийн бүгд найрамдах улсыг юуг шалгуур болгож ерөнхийлөгчийн, парламентын, холимог гэж ангилдаг вэ?
a. засгийн газар парламентын өмнө бүрэн хариуцлага хүлээж буй эсэхийг
b. засгийн газрыг хэн тэргүүлж байгаагаар
c. засгийн газрыг хэн байгуулж, засгийн газар хэний өмнө хариуцлага хүлээж буйгаар
d. засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэм хэмжээ тогтоож буй эсэхийг
e. эрх мэдлийн давуу эрхээр
236. Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс бол
a. ерөнхийлөгч засгийн газрыг тэргүүлдэггүй төрийн удирдлагын хэлбэр
b. ерөнхийлөгч засгийн газрын тэргүүнийг томилдог төрийн удирдлагын хэлбэр
c. төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүний бүрэн эрх нэг субъектэд төвлөрсөн, засгийн газрыг парламент байгуулдаг төрийн удирдлагын хэлбэр
d. төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүний бүрэн эрх нэг субъектэд төвлөрсөн, засгийн газрыг ерөнхийлөгч парламентын гадуур байгуулж, хариуцлага хүлээлгэдэг төрийн удирдлагын хэлбэр
237. Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улсын онцлог (үл хамаарахыг ол)
a. ерөнхийлөгчийн сонгууль парламентийн бус аргаар, өргөн төлөөлөлтэй
b. төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүний бүрэн эрх нэг субъектэд төвлөрсний улмаас парламент засгийн газрыг огцруулах, ерөнхийлөгч парламентыг тараах хууль зүйн механизм түгээмэл байдаг.
c. төрийн эрх мэдлийн салаа мөчирт улс төрийн намын нөлөө их байдаг.
d. ерөнхийлөгчийн шуурхай хэрэгжүүлэх бүрэн эрх харьцангуй өргөн
238. Эдгээр бодомжийн аль нь парламентын бүгд найрамдах улсын мөн чанарт илүү бүрэн нийцэж байна вэ?
a. хууль тогтоох эрх мэдэл зөвхөн парламентад хадгалагддаг төрийн удирдлагын ардчилсан хэлбэр
b. засгийн газрыг ерөнхийлөгчтэй зөвшилцөн парламентаас байгуулдаг төрийн удирдлагын хэлбэр
c. төрийн болон гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүний бүрэн эрхийг өөр өөр субъектэд хадгалсан, засгийн газрыг парламентаас байгуулдаг төрийн удирдлагын хэлбэр
d. төрийн болон гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүний бүрэн эрхийг өөр өөр субъектэд хадгалсан, засгийн газрыг парламентаас байгуулж, хариуцлага хүлээлгэдэг төрийн удирдлагын хэлбэр
239. Парламентын бүгд найрамдах улсын онцлог шинж (үл хамаарахыг ол)
a. улс төрийн соёл, ардчилал, иргэний нийгэм өндөр хөгжсөн байдаг
b. парламентад олонх болсон нам засгийн газрыг байгуулж, тэрхүү засгийн газар парламентын өмнө хариуцлага хүлээнэ
c. төрийн болон засгийн газрын тэргүүний бүрэн эрх өөр өөр субъектэд хадгалагддаг
d. ерөнхийлөгч засгийн газрыг байгуулж, засгийн газар парламентын өмнө хариуцлага хүлээнэ
240. Аль бодомж холимог бүгд найрамдах улсын мөн чанарыг бүрэн илэрхийлж байна вэ?
a. төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүний бүрэн эрх нэг субъектэд хадгалагддаг төрийн удирдлагын хэлбэр
b. засгийн газрыг ерөнхийлөгч байгуулж, парламентын болон төрийн тэргүүний өмнө хариуцлага хүлээдэг төрийн удирдлагын хэлбэр
c. ерөнхийлөгчийн болон парламентын бүгд найрамдах улс давуу тал хосолсон төрийн удирдлагын хэлбэр
d. төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүний бүрэн эрхийг өөр өөр субъект хадгалж, засгийн газрыг ерөнхийлөгч байгуулж, парламентын өмнө хариуцлага хүлээдэг төрийн удирдлагын хэлбэр
242. Аль нь холимог бүгд найрамдах улсын онцлогт тохирч байна вэ?
a. ерөнхийлөгч парламентын олонхтой зөвшилцөн засгийн газрыг огцруулна
b. засгийн газрын кабинетийг ерөнхийлөгч удирдана
c. ерөнхийлөгч парламентыг тараах эрх эдэлнэ
d. ерөнхийлөгч ерөнхий сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэнэ
243. Төрийн байгууламжийн түгээмэл ангилал
a. нэгдмэл, Холбооны, Конфедераци
b. энгийн нэгдмэл, Нийлмэл нэгдмэл, Холбооны
c. нэгдмэл, Холбооны
d. нэгдмэл, Үндэстний холбооны, Нутаг дэвсгэрийн холбооны
244. Нэгдмэл улсын үндсэн шинж
a. татварын нэг тогтолцоо
b. нэг Үндсэн хууль
c. иргэний нэг харъяалал
d. нутаг дэвсгэр нь зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагддаг
e. төрийн байгууллагын нэгдмэл тогтолцоо
245. Монгол улс бол:
a. нийлмэл нэгдмэл улс
b. энгийн нэгдмэл улс
c. нэгдмэл улс
d. бүгд зөв
e. зөв хариулт алга байна
246. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улсыг ямар шалгуураар энгийн нэгдмэл, нийлмэл нэгдмэл гэж ангилдаг вэ?
a. нутаг дэвсгэрийн хэмжээгээр
b. муж улсуудын тоогоор
c. нэгжийн улс төр, эрх зүйн статусаар
d. бүгд зөв
e. зөв хариулт алга байна
247. Холбооны улс бол:
a. автономат эрх бүхий муж улсуудын бүрдэл
b. тусгаар улсуудын холбоо
c. өөрийн нутаг дэвсгэрийн хүрээнд төрийн эрх зүйн бие даасан статус бүхий улсуудын холбоо
d. нийлмэл нэгдмэл улсын төгөлдөржсөн хэлбэр
e. хамтын ажиллагааны гэрээ бүхий улсууд
248. Холбооны улсыг ямар шалгуураар нутаг дэвсгэрийн, үндэстний гэж ангилдаг вэ?
a. эдийн засгийн хүчин чадал
b. нутаг дэвсгэрийн хэмжээг
c. гишүүн улсын улс төр, эрх зүйн статус
d. түүхэн үүсэл,
e. үндэстний тоо
249. Үндэсний болон нутаг дэвсгэрийн холбооны улсын аль нь илүү бүрэн эрхтэй вэ?
a. Үндэсний
b. Нутаг дэвсгэрийн
c. Адил
250. Тусгаар улсуудын холбоо (конфедераци) бол:
a. нийгмийн гэрээний онолоор байгуулагдсан холбоо
b. гишүүн нь харьцангуй бие даасан, тодорхой зорилгод хүрэхийн тулд байгуулагдсан улс төр, эрх зүйн түр холбоо
c. тусгаар тогтносон, бие даасан бүрэн эрхт улсууд тодорхой зорилгод хүрэхийн тулд гэрээний үндсэн дээр байгуулсан хууль зүйн түр холбоо
251. Нөлөө бүхий хүчирхэг улс бага буурай орныг хүсэлтээр нь өөрийн ивээл хамгаалалтад авахыг
a. уни
b. импери
c. бодит уни
d. протекторат
252. Төрийн дэглэм бол
a. төрөөс эрх мэдлээ хэрэгжүүлэх эрх зүйн хэлбэр
b. албадлагаас татгалзаж, хүний эрхийг хамгаалсан эрх зүйн горим
c. төрөөс эрх мэдлээ хэрэгжүүлэх эрх зүйн дэг журмын арга, механизм, түүний шинж чанарыг хэлнэ
d. а, б хоёр зөв
e. зөв хариулт алга байна
253. Ардчилсан дэглэмийн үндсэн шинж(үл хамаарахыг ол)
a. төрийн эрх мэдлийг хуваарилсан байна
b. хууль ёсыг дээдлэнэ
c. хүний эрх, эрх чөлөөний орчин хамгаалагдсан байна
d. шударга, тэгш, чөлөөтэй, шууд сонгуулийн тогтолцоо бүрдсэн байна
e. бүгд зөв
254. Төрийн дэглэмийг ямар шалгуураар ардчилсан, ардчилсан бус гэж ангилдаг вэ?
a. үндсэн хуультай эсэхийг
b. хараат бус шүүхтэй эсэхийг
c. хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмыг хүлээн зөвшөөрч буй эсэхийг
d. олон намын тогтолцоотой эсэхийг
e. парламентын тогтолцоотой эсэх
255. Төрийн механизм нь
a. төрийн дээд байгууллагуудын тогтолцоо
b. нийтлэг эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтны тогтолцоо
c. хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн дээд байгууллага
d. төрийн төв орон нутгийн алба
e. төрийн сан хөмрөг
256. Аль нь төрийн механизмын үндсэн шинжид хамаарах вэ?
a. мэргэшсэн хүмүүсээс бүрдэнэ
b. нийтлэг эрх мэдлийг хэрэгжүүлнэ
c. ямар ч үед албадлагыг ашиглана
d. төрийн сан хөмрөгт тулгуурлана
257. Төрийн механизмын бүрэлдэхүүнд аль нь багтах вэ?(үл хамаарахыг ол)
a. төрийн байгууллага
b. төрийн албан тушаалтан
c. төрийн зорилт
d. техник хэрэгсэл
e. төрийн зорилго
258. Төрийн механизмын үндсэн загварыг тодорхойл
a. иргэний, Улс төр – хүнд суртлын, Шашин – хүнд суртлын тогтолцоо
b. улс төрийн, Иргэний, Эдийн засгийн тогтолцоо
c. шашин – хүнд суртлын, Улс төрийн, Намжсан тогтолцоо
d. Авторитар, Ардчилсан, Холимог тогтолцоо
259. Төрийн механизмын мөн чанар, үйл ажиллагааны зарчмыг
a. хууль тогтоомжоор
b. олон улсын гэрээгээр
c. үндсэн хуулиар тодорхойлдог
d. бүгд зөв
e. зөв хариулт алга байна
260. Ард түмний гэрээ буюу бичмэл Үндсэн хуулийг анхлан боловсруулагчид нь:
a. Ромын хуульчид
b. АНУ-ын Үндсэн хуулийг боловсруулагчид
c. Английн левеллистүүд
d. нийгмийн гэрээний онолчид
261. Төрийн механизмын үндсэн субъект нь:
a. парламент,засгийн газар, яам
b. засгийн газар, яам, агентлаг
c. хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх
d. төрийн тэргүүн
262. Төрийн байгууллагыг үйл ажиллагааны хүрээгээр нь:
a. хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх
b. сонгогдсон, томилогдсон
c. ганцаарчилсан, хамтын
d. төв ба орон нутгийн
263. Төрийн байгууллагыг байгуулагдах аргаар нь
a. хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх
b. сонгогдсон, томилогдсон
c. ганцаарчилсан, хамтын
d. төв ба орон нутгийн
264. Парламент бол:
a. төрийн эрх барих дээд байгууллага
b. ард түмний төлөөллийн байгууллага
c. хууль тогтоох дээд байгууллага
d. ард түмний төлөөллийн дээд байгуулага
e. эрх зүйн хэм хэмжээ тогтоодог байгууллага
265. Парламентын үндсэн чиг үүрэг(үл хамаарахыг ол)
a. хууль тогтоох
b. засгийн газрын үйл ажиллагааг хянах
c. шүүх эрх мэдлийг хянах
d. улсын төсвийг батлах
e. ард түмнийг төлөөлөх
266. Холбооны Улсын Парламент нь:
a. нэг танхимтай
b. хоёр танхимтай
c. аль нь ч байж болно
267. Парламентыг ямар шалгуураар өргөн, хязгаарлагдмал, зөвлөх эрх мэдэлтэй гэж ангилдаг вэ?
a. хяналтын хэлбэрийг
b. үйл ажиллагааны эрх зүйн үндэсийг
c. хууль тогтоох эрх мэдлийг
d. хэдэн танхимтай эсэхийг
e. төрийн байгууламжийг
268. Парламентын бүрэн эрх (үл хамаарахыг ол)
a. хуулийн төсөл боловсруулах
b. төрийн гадаад, дотоод бодлогыг дангаар буюу оролцон тодорхойлох
c. олон улсын гэрээг соёрхон батлах
d. дээд албан тушаалтанг томилох зөвшөөрлийг төрийн тэргүүнд өгөх
269. Аль нь Засгийн газрын үндсэн чиг үүрэг вэ?
a. хууль биелүүлэх
b. улсын төсөв хэлэлцэх
c. онц байдал тогтоох
d. төрийн удирдлагыг хэрэгжүүлэх
e. ард түмнийг төлөөлөх
270. Парламентын бүгд найрамдах улсын Засгийн газар ямар субъектын өмнө хариуцлага хүлээх вэ?
a. төрийн тэргүүн
b. засгийн газар
c. парламент
d. төрийн тэргүүн болон парламент
e. бие даан ажиллана.
272. Парламентын бүгд найрамдах улсад засгийн газрын тэргүүн, гишүүдийг ямар арга ажиллагаагаар хэн томилох вэ?
a. ерөнхийлөгч
b. парламент
c. ерөнхийлөгчийн санал болгосноор парламент
d. парламент дахь олонхын бүлэг ерөнхийлөгчтэй зөвшилцөн
273. Засгийн газрыг хэн толгойлох нь
a. төрийн байгууламжийн хэлбэрээс
b. төрийн дэглэмээс
c. төрийн удирдлагын хэлбэрээс
d. төрийн механизмаас
274. Засгийн газрыг хариуцлага хүлээх байдлаар нь.
a. хамтын болон хамтын бус хариуцлага хүлээдэг
b. бүрэн болон хэсэгчлэн хариуцлага хүлээдэг
c. хамтын болон ганцаарчилсан хариуцлага хүлээдэг
d. хууль зүйн болон ёс зүйн хариуцлага хүлээдэг
275. “Хоёр намын засгийн газрыг ямар нөхцөлд байгуулдаг вэ?
a. эвсэлд нэгдэж орсон намууд парламентад олонх болсон нөхцөлд
b. үзэл баримтлал адил намууд
c. парламентад олон суудал авсан нам аль нэг намтай нэгдэж олонх болсон үед
d. хоёр нам парламентад адил тооны суудалтай нөхцөлд
e. зөв хариулт алга
276. Шүүхийн бүрэлдэхүүнийг дараах аргаар байгуулна.
a. сонгох, батламжлах
b. томилох, соёрхон батлах
c. сонгох, томилох
d. томилох, ёсчлох
277. Шүүхийн үндсэн чиг үүрэг
a. нийгэмд дэг журам тогтоох
b. эрх зүйт төрийг төлөвшүүлэх
c. хүний эрхийн суурь хэмжээг хамгаалах
d. хууль хэрэглэх
e. хууль биелүүлэх
278. Шүүхийн байгууллагын ангилал.
a. төрийн болон төрийн бус
b. төрийн болон сайн дурын
c. төрийн болон олон улсын
d. төрийн, төрийн бус, хосолсон
279. Англи-саксоны шүүхийн загварын онцлог шинж(үл хамаарахыг ол)
a. шүүгч шүүх хуралдааныг даргална
b. шүүгч мөрдөн шүүнэ
c. гэм бурууг тангарагтны шүүгчид тогтооно
d. ерөнхий болон тусгай шүүхийн нэгдмэл тогтолцоотой
280. Эх газрын эрх зүйн тогтолцооны шүүхийн загварын онцлог
a. шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан шүүх оршиж, тус бүр өөрийн дээд байгууллагатай байдаг.
b. шүүгч шүүн таслах ажиллагаанд идэвхтэй оролцож, нотолгоог цуглуулж, үнэлж, хуралдааныг даргалж, шийдвэр гаргадаг.
c. шүүгч шүүх хуралдаанд хөгжмийн “удирдаач” шиг үүрэг гүйцэтгэдэг.
d. Шударга ёсны шаардлагыг хангах үүднээс иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож, шийдвэр гаргалцана.
281. Мусульманы шүүхийн онцлог
a. Нүгэл, гэмт хэрэг хоёрыг адилтган үзэж, хэрэг, маргааныг итгэл хүндэтгэл хүлээсэн хүн шүүн тасладаг
b. Аллах тэнгэрийн нэрийн өмнөөс шүүдэг тул шударга ёсны шаардлагыг хангах үүднээс иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй
c. шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх нээлтэй
282. Төрийн эрх мэдлийг хуваарилсан улсад шүүгчийн статусыг хэрхэн тодорхойлох вэ?
a. шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч
b. мөрдөн шүүгч
c. хэрэг маргаан таслагч
d. төрийн албан хаагч
283. Нутгийн удирдлага нь:
a. нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын тогтолцоо
b. засаг дарга, түүний ажлын аппарат
c. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хүрээнд өөрийн болон төрийн удирдлагыг хэрэгжүүлдэг байгууллагын тогтолцоо
d. иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний тэргүүлэгчид
284. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь:
a. өөрийн удирдлагын зарчимд тулгуурлана
b. диспозитив зарчимд тулгуурлана
c. нутгийн удирдлагыг төрийн удирдлагатай тэнцвэржүүлэх зарчимд тулгуурлана
d. нутгийн өөрөө удирдах ёс болон төрийн удирдлагыг хослуулах зарчимд тулгуурлана
285. Парламентын бүгд найрамдах улсад парламентыг тараах эрхийг ямар субъект хадгалдаг вэ?
a. төрийн тэргүүн
b. өөрөө
c. засгийн газар
d. төрийн тэргүүн болон парламент
286. Төрийн чиг үүрэг нь
a. төрийн удирдлагын нийлбэр цогц
b. нийгмийн харилцааг зохицуулах төрийн үйл ажиллагааны хэлбэр
c. төрөөс заавал гүйцэтгэх ёстой эрх зүйн болон зохион байгуулалтын үйл ажиллагааны үндсэн чиглэл
d. үндсэн хуулийн дагуу ард түмнээс шилжүүлэн авсан эрх
e. нийгмийн баялгийг бүтээх арга
287. Төрийн чиг үүргийн үндсэн шинж (үл хамаарахыг ол)
a. зайлшгүй
b. түгээмэл
c. албадлага
d. байнгын тогтвортой, тасралтгүй
288. Төрийн “чиг үүрэг”, “зорилго”, “зорилт” гэсэн ойлголтын харилцан хамаарал
a. агуулга багтаамжийн хувьд адил
b. зорилго нь хамгийн өргөн хүрээтэй
c. зорилт нь чиг үүргээ багтаадаг
d. чиг үүрэг зорилгыг тодорхойлдог
e. зөв хариулт алга байна
289. Г.Еллинек төрийн чиг үүргийг хэрхэн ангилсан вэ?
a. удирдлагаар хангах, хамгаалах
b. хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх
c. материалаг хийгээд формаль
d. эрх зүйг тогтоох, хэрэгжүүлэх, хамгаалах
290. Зохиогч төрийн чиг үүргийг үйл ажиллагааны нь шинж чанараар хэрхэн ангилсан бэ?
a. гадаад, дотоод
b. үндсэн, туслах
c. үндсэн ба гадаад
d. тусгай ба ерөнхий
291. Төрийн эрх мэдлийн дээд байгууллагаас тасралтгүй хэрэгжүүлдэг эрх зүйн үйл ажиллагааг
a. хууль тогтоох чиг үүрэг
b. гадаад чиг үүрэг
c. үндсэн чиг үүрэг
d. материаллаг чиг үүрэг
292. Хууль тогтоох чиг үүрэг бол:
a. эрх зүйн хэм хэмжээ бүтээх үйл ажиллагаа
b. эрх зүйн агуулгын эх сурвалж бүтээх ажиллагаа
c. эрх зүйн хэлбэрийн эх сурвалж бүтээх үйл ажиллагаа
d. үндсэн хуулиар парламентад олгосон эрх хэмжээ
e. хуулийн биелэлтийг хянах ажиллагаа
293. Хууль тогтоох чиг үүргийн үндсэн зорилго (үл хамаарахыг ол)
a. нийгмийн харилцааг зохицуулах
b. хүний эрх, эрх чөлөөг хамгаалах
c. эрх зүйн дэг журам тогтоох
d. үндсэн хуулийг албан ёсоор тайлбарлах
e. хууль биелүүлэх ажиллагаа
294. Засгийн газар нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоож болох уу?
a. зарим асуудлын хүрээнд
b. зөвхөн Үндсэн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд
c. нийт ард түмэн хүссэн тэр үед
d. ямар ч тохиолдолд болно
295. Засгийн газрын үндсэн чиг үүрэг
a. хууль хэрэглэх
b. хууль биелүүлэх
c. хууль хамгаалах
d. улс төрийн удирдлага хэрэгжүүлэх
e. эрх зүйн хэм хэмжээ тогтоох
296. Хүн, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн амьдралын бүх хүрээнд хууль ёс, эрх зүйн дэг журмыг хангах төрийн үйл ажиллагааг
a. хууль сахиулах чиг үүрэг
b. нийгмийн дэг журмыг хамгаалах чиг үүрэг
c. нийгмийн харилцааг зохицуулах чиг үүрэг
d. хууль хамгаалах чиг үүрэг
297. Төрийн гадаад чиг үүрэг
a. олон улсын худалдаа, эрх зүйтэй холбогдсон олон талт үйл ажиллагаа
b. гадаад бодлого, үндэсний аюулгүй байдалтай холбогдсон хоёр болон олон талт үйл ажиллагаа
c. төрөөс дэлхийн бусад улс түмэнтэй харилцан ашигтай хамтран ажиллах, харилцан ойлголцох, итгэлцлийг төрүүлэх, улс орныхоо нэр хүнд, тусгаар тогтнолыг болзошгүй халдлагаас хамгаалахад чиглэсэн олон улсын төвшинд явуулж буй үйл ажиллагаа
d. бүгд зөв
e. зөв хариулт алга байна
298. Орчин үеийн ардчилсан төрийн чиг үүрэг
a. эдийн засгийн харилцааг удирдах
b. үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн жам ёсны харилцаанд хамгийн бага оролцох
c. үндэсний аюулгүй байдлыг хамгаалах
d. иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах
300. Төрийн эрх мэдэл хуваарилах онолын үндсэн зорилго
a. төрийн эрх мэдлийг тодорхой болгох
b. үндсэн хуульт ёсыг баталгаажуулах
c. хүний төрөлх эрхийг хангаж, хамгаалах
d. хууль биелэлтийг хангах
e. эрх зүйн дэг журам тогтоох
301. Төрийн эрх мэдэл хуваарилах онолын үзэл санааны эх сурвалж
a. төрийн дур зоргыг хязгаарлах
b. төрийн тогтолцоог боловсронгуй болгох
c. хууль тогтоох эрх мэдлийг салгах
d. төрийн удирдлагын хэлбэрийг солих
302. “Иргэд нь эрхээр хангагдаагүй, төрийн эрх мэдлийг хуваарилаагүй нийгэмд Үндсэн хууль байдаггүй “ гэсэн эрх зүйт төрийн зарчмыг анхлан ямар баримт бичигт бэхжүүлсэн бэ?
a. 1776 оны АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг
b. 1215 оны Английн Магна Харти
c. 1787 оны АНУ-ын Үндсэн хууль
d. 1789 оны Францын Хүн ба иргэний эрхийн тунхаг
303. Төрийн эрх мэдлийг хуваарилах онолын хөгжлийн хоёрдугаар үеийн онцлог:
a. төрийн эрх мэдлийг хуваарилах үзэл санааны түүхэн оролдлогыг нэгтгэн дүгнэсэн
b. төрийн эрх мэдлийг хуваарилах онолыг сонгодог утгаар нь үзэл баримтлалын төвшинд боловсруулсан
c. төрийн эрх мэдэл хуваарилах онолыг хуримтлуулсан мэдлэг, туршлага, практик үйл ажиллагааны үр дүнд тулгуурлан төгөлдөржүүлсэн
304. Төрийн удирдлагын хэлбэр, байгууллаас үл хамааран орчин үеийн улсуудын төрийн бүх эрх мэдэл ард түмэнд хадгалагдаж, суурилж, тэдний төлөө оршиж байгаа учраас эрх мэдлийг хуваарилах бус, харин төрийн янз бүрийн байгууллагын чиг үүргийг хуваарилах ёстой” гэсэн үзэл баримтлалыг хэн дэвшүүлсэн бэ?
a. АНУ-ын судлаач К.Штраус
b. АНУ-ын судлаач Б.Зиген
c. Австрийн судлаач Х.Фишер
d. АНУ-ын судлаач С.Хэндель
305. Төрийн эрх мэдлийн хуваарилалт
a. идеал, формаль
b. үндсэн, үндсэн бус
c. агуулгын, хэлбэрийн
d. онолын, институтын талтай
306. Төрийн эрх мэдлийн хуваарилалтын агуулгын тал дараахь зүйлс хамаарна.
a. үндсэн хуульд бэхжүүлсэн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл
b. хүний төрөлх болон позитив эрх
c. ардчилал, чөлөөт сонгууль, хэвлэлийн эрх чөлөө
d. төрийн албан хаагчдын итгэл үнэмшил, ухамсар, соёл
307. Хэрэв хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг нэг этгээдэд буюу байгууллагад нэгтгэвэл
a. эрх чөлөө хэрэгжихгүй бөгөөд эзэн хаан болон хууль тогтоогчид дарангуйлагч хуулийг тогтоож, хэрэгжүүлэх аюул тулгарна.
b. түүнчлэн шүүх эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс тусгаарлагдаагүй тохиолдолд мөн эрх чөлөө үл оршино.
c. хэрэв шүүх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдэлтэй нэгдвэл, иргэдийн амьдрал, эрх чөлөө дур зоргын золиос болж, шүүгчид хууль тогтоогчид болно.
d. хэрэв шүүх эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэлтэй нэгтгэвэл шүүгчид дарангуйлагчид болох бололцоог бүрдүүлнэ
e. нэгдмэл байх бололцоо байхгүй
308. Эрх зүйт төр бол:
a. хуулийг удирдлага болгосон төр
b. хууль зүйн техникийг төгс эзэмших тогтолцоо
c. эрх, хууль, төр гэсэн гурван ойлголтыг хамгийн зохистой хослуулсан төр
d. үндсэн хуулийг хамгаалсан төр
309. Байх ёстой зүйл буюу субъектив эрхийг тусган хамгаалж, түүнд тулгуурлан тогтоосон хэм хэмжээг
a. эрх зүйн хэм хэмжээ
b. эрх зүйн дэг журам
c. үндсэн хуульт ёс
d. эрх зүйт хууль
310. “Rule of law” гэсэн зарчмын үндсэн агуулга нь:
a. шүүх хууль тогтоогчоос гаргасан эрх зүйн актыг Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг хянах тухай номлолоос эх үндэстэй
b. хууль дээдлэх ёсноос эх үндэстэй
c. шударга ёсны зарчмаас эх үндэстэй
d. жишиг эрх зүйгээс эх үндэстэй
311 Зөв бодомжийг тэмдэглэ. Английн “rule of law”, германы “rechtsstaat” гэсэн ойлголт:
a. “rule of law” нь өргөн хүрээтэй
b. “rechtsstaat” нь өргөн хүрээтэй
c. агуулга, багтаамжийн хувьд адил
d. зөвхөн нэр томъёоны хувьд өөр
312. Эрх зүйт төрийн язгуур үндэс
a. эрх мэдэл хуваарилах зарчим
b. нийгмийн шударга ёс
c. иргэний эрх чөлөө
d. энхтайван
313. “Rechtsstaat”-ын онолыг үндэслэлийг анхлан системтэй боловсруулсан сэтгэгч бол:
a. Р.Иеринг
b. Л.Ф.Штайн
c. Р.Ф.Моль
d. Г.Еллиник
314. Л.Фуллер төр, иргэний зан үйлийн горим журам ямар байх ёстойг дараахь хэдэн үндэслэлээр томъёолсон
a. нийтлэг нөхцлөөр илрэх
b. нийтэд зарлагдсан байх
c. үйлчлэх ирээдүйтэй байх
d. тогтвортой байх
e. бүгд зөв
315. Эрх зүйт төр
a. эрх зүйт хуулийг дээдлэнэ
b. төрийн эрх мэдлийг хууль дээдлэх зарчимд захируулна
c. хэм хэмжээнд үндэслэнэ
d. үндсэн хуультай байна
316. Эрх зүйт төрийн үндсэн элемент(үл хамаарахыг ол)
a. төрийн эрх мэдлийг хуваарилах
b. үндсэн хуульт ёсыг хэрэгжүүлэх
c. шүүхийн хараат бус байдлыг хангах
d. төрийн албан хаагчдыг шилж сонгох
317. Шүүгчийн хараат бус байдал
a. хууль зүйн, хувийн
b. албаны, мэргэжлийн
c. албан үйл ажиллагааны, хувийн
d. эрх зүйн, эрх зүйн бус
e. мэргэжлийн, ёс суртахууны
318. Эдгээр зарчмын аль нь хууль тогтоогчдыг Үндсэн хуультай холбох ёстой вэ?
a. хуулийг чанд сахих
b. төрийн дур зоргыг хязгаарлах
c. үндсэн хуульт ёсыг хэрэгжүүлэх
d. ардчилсан ёс
319. Эрүүгийн хууль тогтоомжийг буцаан хэрэглэхийг хориглох нь
a. nullam crimen sine lege
b. nulla poena sine lege
c. презумци
d. зөв хариулт алга байна
320. Эрх зүйт төрийн үе дэх эрх зүйн зохицуулалтын хамгийн гол арга
a. эрх олгох
b. зөвшөөрөл
c. хориглох
d. үүрэг болгох
e. хариуцлага хүлээлгэх
321. Аль нь эрх зүйн зохицуулалтын дотоод чанар (зарчим) вэ?
a. хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглоно
b. хуулиар хориглогдоогүй бүхэн зөвшөөрөгдөнө
c. хуулиар зөвшөөрөгдөхгүй бол дээрээс бүгд хориглогдоно
d. зөв хариулт алга байна
322. Эрх зүйт төр бодит зүйл болоход нөлөөлөх хүчин зүйлс (үл хамаарахыг ол)
a. улс төр, эдийн засгийн ардчиллын суурь зарчмууд хүлээн зөвшөөрөгдсөн байх
b. иргэний нийгмийн төлөвшил
c. төрийн тусгаар тогтнол
d. олон намын тогтолцоо
323. Орчин үеийн эрх зүйт төрийн хөгжлийн хандлага (үл хамаарахыг ол)
a. либерал ардчилсан
b. загалмайтны
c. шүүхийн бие даасан, хараат бус байдлын
d. ёс суртахуунт эрх зүйн
324. Эрх зүйт төрийн онолын эдгээр чиглэлээс аль нь төрийн эх мэдлийн хуваарилалтыг гол нөхцөл гэж үздэг вэ?
a. иргэдийн бүх талын хөгжил, сайн сайхны чиглэл
b. либерал ардчилсан чиглэл
c. шүүхийн бие даасан байдлыг хангах чиглэл
d. загалмайтны чиглэл
325. Эрх зүйт төрийн онолын үзэл санааны үндэс
a. либерализм
b. хууль дээдлэх ёс
c. иргэний нийгмийн үзэл баримтлал
d. жам ёсны эрх
326. Эрх зүйт төрийн сул тал
a. хүмүүсийн байгалиас заяасан тэгш бус байдлыг бие хүний эрх чөлөөтэй хослуулах арга замыг олоогүй
b. хувь хүнийг хэт дээдэлдэг
c. зах зээлийн эдийн засгийн зохицуулалтад давуу эрхийг олгодог
d. ардчиллыг тууштай хамгаалдаг
e. төрийн нийгмийн хариуцлагыг сулруулсан
327. “Эрх зүйт төр нь төрийн зорилго биш, харин хүний эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл” гэж хэн үзсэн бэ?
a. Р.Ф.Моль
b. Ю.А.Шталь
c. Р.Гнейст
d. Х.Кельзен
328. Эрх зүйт төрийг эрх зүйн догматикийн үүднээс авч үздэг нь
a. жам ёсны эрхийн онолчид
b. позитив эрхийн онолчид
c. хууль тогтоох онолчид
d. эрх зүйн реалист онолчид
329. “Иргэд dn- биенийхээ hovtl pkjnunau pfjx;fuuoa* ehggluggj hgjnlwgy pf.inlw;fu xg;.gjыг ynaubnay unioo;t; klukh* мөн njut; ffjv;nay hox dklklwkku ;tt; ptjuttj ;ttilooltht; нь mevglr* hgbugglдаг байх нь эрх зүйт төрийн үндсэн зорилго” гэж ямар сутгэгч үзсэн бэ?
a. Р.Ф.Моль
b. Ю.А.Шталь
c. Р.Гнейст
d. Х.Кельзен
e. Л.Штайн
330. Эрх зүйт төр нь төрийн зорилго биш, харин хүний эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл гэж ямар сэтгэгч үзсэн ба?
a. Р.Ф.Моль
b. Ю.А.Шталь
c. Р.Гнейст
d. Х.Кельзен
e. Л.Штайн
331. Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг эрх зүйт төрийн амин сүнс гэж ямар сэтгэгч үзсэн бэ?
a. Р.Иеринг
b. Ю.А.Шталь
c. Р.Гнейст
d. Х.Кельзен
e. Л.Штайн
332. Эрх зүйт төрийг захирах үйл ажиллагаа, ялангуяа засгийн газрын үйлдэл бүрийг хуульчилсан байх талаас нь хөндөж судалсан хүн
a. Р.Иеринг
b. Ю.А.Шталь
c. Р.Гнейст
d. Х.Кельзен
e. Л.Штайн
333.Төр өөрийн баталсан хэм хэмжээг даган мөрдөхийг хүлээн зөвшөөрсөн цагт heel, hnautt; tjh poay ykcjhkl mkumkyk гэдгийг эjh poam mfjnay pkjnlm гэж үзсэн хүн
a. Р.Иеринг
b. Ю.А.Шталь
c. Р.Гнейст
d. Х.Кельзен
e. Л.Штайн
334. “Rule of Law”, “Rule by Law” гэсэн ойлголтууд
a. ялгаатай
b. ялгаагүй
c. салшгүй холбоотой
d. өөр өөрөөр томъёолсон нэг ойголт
335. Хувь хүн төр засгийн оролцооноос хамгаалагдсан хэмжээгээр өөрсдийн асуудлыг шийдвэрлэх чадвартай, эрх чөлөөтэй болдог гэсэн зарчимд суурилдаг.
a. социал төр
b. эрх зүйт төр
c. ардчилсан төр
d. үндсэн хуультай төр
336. Хувь хүн хүн ёсоор амьдрах нийгмийн баталгаатай болсон үед л эрх чөлөөтэй болдог гэсэн зарчим
a. социал төр
b. эрх зүйт төр
c. ардчилсан төр
c. үндсэн хуультай төр
337. Социал төр
a. Хувь хүн үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй болсон үед засгийн газрын оролцоо шаардлагатай гэсэн зарчимд тулгуурлана
b. нийгмийн шударга ёсны зарчимд тулгуурлана
c. нийгмийн халамжийн үйлчилгээнд тулгуурлана
d. хүнлэг ёсны зарчимд тулгуурлана
338. Социал төрийн үзлийн үндэс нь:
a. хувийн өмч
b. нийгмийн хамгааллын тогтолцоо
c. эдийн засгийн либерализм
d. этатизм
339. Социал төрийн үндсэн үзэл санаа
a. тэгш ёсны зарчмыг дээдлэх
b. эрх чөлөөний зарчмыг тууштай хамгаалах
c. эрх чөлөөний болон тэгш ёсны зарчмыг ухаалгаар хослуулах
d. хүний эрх, эрх чөлөө бодитой хэрэгжих нийгмийн орчинг бүрдүүлэх
340. Социал төрийн үзлийг үндэслэгч
a. Л.Штайн
b. Марксистууд
c. Бисмаркийн үеийн германчууд
d. Р.Дарендорф
341. Нийтийн тэгш байдлыг тогтоох тухай бус, харин нийгмийн хамгаалал шаардсан нийгмийн тодорхой бүлэгт амьдралын наад захын баталгаа бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг төрийг
a. социал төр
b. халамжит
c. социалист
d. эрх зүйт
342. Халамжит төрийн үндсэн зорилго нь (үл хамаарахыг ол)
a. нийтийн сайн сайхан байдлыг хангах
b. иргэдээ хамгаалж, үйлчлэх чиг үүрэгт гол анхаарлаа төвлөрүүлэх
c. тэгшитгэх зарчмаас сэргийлэх
d. иргэн бүр өмч хөрөнгөтэй байх бололцоог бүрдүүлэх
e. эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах
343. Юмтай хэсгийн юмнаас юмгүй хэсгийн нийгмийн байдал шалтгаалж байдаг төр
a. социал төр
b. халамжит
c. социалист
d. эрх зүйт
345. Социал төрийн ерөнхий үзэл баримтлал
a. амьдралын наад захын баталгааг тогтоон хуульчлах
b. нийгмийн тэгш ёсыг эмзэг бүлгийн хүрээнд хамгаалах
c. нийгмийн гишүүн бүрт халамжийн үйлчилгээг адил тэгш хүргэх
d. иргэн бүрийн өмчлөх эрхийг хуулиар хамгаалах
346. Социал төрийг тогтоох суурь нөхцөл (үл хамаарахыг ол)
a. өмчийн олон хэлбэр
b. нийгмийн хамгааллын хууль тогтоомж
c. эрх зүйт ёс
d. бүгд найрамдах улс
e. улс төрийн тогтолцоо
347. Социал төрийн сул тал
a. ард түмнийг номхон хүлцэнгүй байх сэтгэл зүйд дасгах
b. ардчиллыг хэт шүтэх үзэлд нийгмийг автуулах
c. дарангуйллын тогтолцоо үүсэх хөрс суурийг бүрдүүлэх
d. иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих
e. хувь хүнийг хэт өлгийдсөнөөс сул дорой болгох
348. Төрийн хөгжлийн түгээмэл хандлага гэдэг нь
a. төр хүчирхэг болох үйл явч
b. төрийн хөгжил дэх тогтвортой хөгжил, хувьсал
c. төрийн хөгжил дэх агуулга, хэлбэрийн өөрчлөлт
d. төрүүдийн нэгдэх үйл явц
349. Үндсэн хуульт ёсонд шилжих үйл явцыг төрийн хөгжлийн нийтлэг хандлага гэж үзэх үндэслэл (үл хамаарахыг ол)
a. хүний суурь эрхийг Үндсэн хуулиар хамгаалах
b. үндсэн хуультай болох
c. үндсэн хуулийг дээдлэх
d. үндсэн хуулийг шүүхээр хамгаалах
e. үндсэн хуулийн эрх зүйн тэргүүлэх ач хоlбогдлыг хүлээн зөвшөөрөх
350. Үндсэн хуульт ёс бодитой орших хамгийн гол нөхцөл
a. төрийн эрх мэдлийг хуваариалах
b. үндсэн хуулийг парламентаас батлах
c. ардчилсан дэглэм орших
d. Үндсэн хуультай байх
351. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд ард түмний оролцоо өсөн нэмэгдэх хандлагыг төрийн хөгжлийн нийтлэг хандлага гэж үзэх үндэслэл(үл хамаарахыг ол)
a. төрийн эрх мэдлийн байгууллагуудын бүрэн эрх ард түмний эрх ашгаар хязгаарлагдах нь өргөссөн
b. төрийн эрх мэдлийн байгууллагын эх сурвалж нь сонгууль гэдгийг хүлээн зөвшөөрөг байдал нэмэгдэж байгаа
c. парламентат ёсны хөгжил, бэхжилт
d. төрийн эрх мэдлийн хуваарилалт
e. ард түмэн засгийн эрхийг барьдаг
352. Ард түмэн төрийн эрхийг барьж, ардчилал хэрэгжихэд зайлшгүй шаардагдах нөхцөл, хүчин зүйл
a. нийтийн хэт тэгш бус байдлыг даван туулах
b. ардчиллыг хүлээн авах наад захын мэдлэг, соёл
c. ард түмнийг төлөөлөгчдийн төлөөлөх чадварын хөгжил
d. ардчиллын үнэ цэнийг нийтээр хүлээн зөвшөөрөх
e. бүгд найрамдах улсын хэлбэр тогтсон байх
353. Эдгээрээс аль төрийн хөгжил дах даяаршилын үндсэн шинжид хамаарах ву?
a. ”rule of Law”-ийн зарчим
b. “rule by law”-ийн зарчим
c. төр ёсны уламжлалт үнэт зүйлсийг хадгалах зарчим
d. даяаршил, дангааршлыг хослуулах зарчим
354. Төргүй байх, төрийг мөхөөх номлолыг дэвшүүлдэг чиглэл
a. анархист
b. коммунист
c. либерал
d. загалмайтны
e. ромын клубынхэн
355. Эдгээрээс аль төрийн мөхөх номлолыг дэмждэггүй вэ?
a. анархист
b. коммунист
c. либерал
d. загалмайтны
e. ромын клубынхэн
356. Аль нь төр нийгмийн хөгжлийг дагаж хувьсан өөрчлөгдөж, хамгийн бага оролцоотой болж, зөвхөн хамгаалдаг чиг үүрэг бүхий институт байх болно гэж үздэг вэ?
a. анархист
b. коммунист
c. либерал
d. загалмайтны
e. ромын клубынхэн
357. Дэлхийн нэгдмэл төрийн тухай үзлийг аль чиглэл дэвшүүлдэг вэ?
a. анархист
b. коммунист
c. либерал
d. загалмайтны
e. ромын клубынхэн
358. Дорнын төр ёсны гол онцлог
a. төрийн чиг үүргийг хязгаарлах
b. төрийг шөнийн манаачийн үүрэгтэй байлгахыг зорих
c. төрийн үйлдвэрлэлийн арга давамгайлах
d. төрийг дээдлэн хүндэтгэх
e. Үндсэн хуульт ёс
359. Эдгээрээс аль нь монголын төр ёсны объектив эх сурвалжид хамаарах вэ?
a. өргөн уудам газар нутаг
b. эрс тэрс цаг агаар
c. газар дахь төрийн өмчлөл
d. монгол хүний сэтгэлгээний уугуул төрх
e. зан заншил
360. Ази дорно дахины орнуудад газрыг төр өмчилж байсны гол шалтгаан
a. зах зээлийн харилцаа хөгжөөгүй
b. төрийг хүчтэй байлгах гэсэн бодлого
c. газрын үржил шим муу
d. нүүдлийн аж төрөх ёс
e. газар тариалангийн соёл хөгжөөгүй
361. Юан гүрний үед тод илэрсэн “хос ёс”-ны сургаалын үндсэн зорилго (үл хамаарахыг ол)
a. шарын шашныг дэлгэрүүлэх
b. төрийн эрх мэдлийн хүчирхэгжүүлэх
c. төрийн түшээ нарын зан үйлийг боловсронгуй болгох
d. ёс суртахууны шинэ хэв шинжийг тогтоох
e. төр шашныг хослуулах
362. Монголын төр ёсны сургаал дахь тэнгэрийн үзэл нь
a. бөөгийн суртал
b. гүн ухааны урсгал
c. төр ёсыг хэрэгжүүлэх арга, ухаан
d. тэнгэр тахих үзэл
e. ёс суртахууны номлол
363. Монголчууд “төр” гэсэн ойлголтыг хэдийнээс хэрэглэж байсан бэ?
a. XI зуун
b. XII зуун
c. XIII зуун
d. XIV зуун
e. XVI зуун
364. Зохиогч энэ номд монголын төрийн үүслийг хэдий үеэс авч үзэх тухай санал дэвшүүлсэн бэ?
a. хүннүгээс
b. их монгол улсын үеэс
c. хамаг монголын үеэс
d. 1924 оноос
e. 1992 оноос
365. Хамаг монголын хаант улсын төр ёсны гол үзэл санаа
a. ”дэлхийн улс”-ыг байгуулах
b. монгол туургатны хүчирхэг улсыг байгуулах
c. үндэсний тусгаар тогтнолын бэхжүүлэх
d. шашин төрийг хосолсон хаант төрийг тогтоох
366. Богд хаант улсын төр ёсны гол баримтлал
a. монгол туургатны хүчирхэг улсыг байгуулах
b. үндэсний тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх
c. ”дэлхийн улс”-ыг байгуулах
b. ардчилсан улсын үндэс суурийг тавих
367. Монголд ардчилсан төрийг тогтоох үйл хэрэг юунаас хэлсэн бэ?
a. шинэ үндсэн хуулийг боловсруулахаас
b. нэг намын удирдан чиглүүлэх чиг үүргээс албан ёсоор татгалзсанаас
c. төрийн эрх мэдлийг хуваарилснаас
d. хүний эрх, эрх чөлөөг тунхагласнаас
e. төрийн тогтолцоог өөрчилснөөс

No comments:

Post a Comment